“Авто худалдааны цогцолбор”-ын зогсоолуудыг ирэх сараас худалдаалж эхлэнэ

Сэтгүүлчийн үг

Автомашины захын худалдаа эрхлэгчдийг 22 товчооны ойр байгуулсан шинэ зах руу нүүлгэх ажил одоогоос нэг жилийн өмнө яригдаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг Да хүрээ болон бусад техникийн захуудыг хотоос гаргах асуудал эрчимтэй яригдаж байсан ч одоогоор нам жим болсон. Өмнө зогсоол авсан иргэд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байгаа. Тиймээс бид энэ ажил хэдэн хувьтай , ямар шатандаа явж байгаа талаар “Авто худалдааны цогцолбор”-ын маркетингийн албанаас тодрууллаа.

-“Авто худалдааны цогцолбор” хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх вэ?

-Одоогоор ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх гуравдугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж байгаа.

-Зогсоолын үнэ өөрчлөгдсөн үү?

-Зогсоолын үнэ одоогоор тодорхой болоогүй байна. Ирэх сарын эхээр хуучин үнээрээ худалдаалах уу, эсвэл нэмэгдэх үү гэдэг нь тодорхой болно.

-Тэгэхээр одоо зогсоол худалдаалагдахгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Үнэ нь тодорхой болоод батлагдахаар борлуулж эхлэнэ.

-Одоогоор хичнээн зогсоол иргэдийн гар дээр очсон байгам вэ?

-Ойролцоогоор 1000 гаруй зогсоол зарагдсан байгаа.

-Нүүлгэх асуудал багагүй маргаан, эсэргүүцэл дагуулдаг. Яаж шийдвэрлэх вэ. Албадан гаргах уу?

-Албадан гарган гэсэн юм байхгүй ээ. Одоо битүү зогсоол баригдаж байгаа. Үүнийг дагаад маш олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Худалдаа эрхлэгчдэд ашигтай, тав тухай ажиллах нөхцлийг нь бүрдүүлээд өгөхөөр хүссэн хүсээгүй хүмүүс гарна.

Т.Гэрэл эх сурвалж:Zalu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Хүрлээ [202.70.46.xxx]

    Хэдэн оны ярилцлага вэ. Он сар алга ба

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?