НӨАТ-ын буцаан олголтын дансаа алдаатай оруулсан иргэд анхаарна уу

Сэтгүүлчийн үг

НӨАТ-ын буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нээгдлээ. Тодруулбал, эдгээр иргэд холбогдох мэдээллээ засварлах хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Сангийн яамнаас гаргажээ. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэнд 34.5 тэрбум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа аж.

Мэдээлэлдээ засвар хийхдээ “Данс тохируулах” гэсэн хэсэгт орж, өөрийн овог, нэр болон данс, утасны дугаар зэргээ дахин нягтлах шаардлагатай аж. Дансны дугаар гэсэн хэсэгт өөрийн нэр дээр байгаа дансыг зайлшгүй байршуулах юм. Хэрэв баталгаажилт зөв хийгдсэн бол Данс тохируулах гэсэн үгийн ард ногооноор зөв гэсэн тэмдэгт харагдах гэнэ. НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжих бөгөөд 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?