Бүлэг хар тамхичдад оноосон ялыг 10 жил хэвээр үлдээлээ

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард Х.Ермек, Б.Явуухулан, Хулан, Э.Гомбо-Очир нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэргээр хуулийн байгууллагад удаан шалгагдаж байсан.

Уг хэргийг шүүх хурал удаа дараа мөрдөн байцаалтад буцахын зэрэгцээ хойшилж байсан. Улмаар өнгөрсөн онд анхан шатны шүүхээс Э.Агар, Х.Ермек, Б.Явуухулан нарт 10 жил нэг сарын хорих ял оноосон. Улмаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус тус 01 жил хорих ялаар шийтгэж өршөөлийн хуульд хамруулсан байдаг. Анхан шатны шүүхээс ял сонссон этгээдүүдэд давж заалдах шатны шүүхэд хандсан.

Өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тэдний гомдлыг хэлэлцэж Э.Агар, Х.Ермек нарт оноосон 10 жил нэг сарын хорих ялыг хэвээр нь үлдээлээ. Харин анхан шатны шүүхээс 10 жил 1 сарын ял сонсоод байсан Б.Явуухулангийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өчигдөр орой сулласан байна.

эх сурвалж:zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?