Утааны эсрэг шаардлагад хариу ирүүлээгүй тохиолдолд дахин жагсана

Сэтгүүлчийн үг

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдээллээ.

Тус төрийн бус байгууллагаас хоёр удаа утааны эсрэг хоёр жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй төдийгүй хариу ирүүлээгүй тул ахин шаардлага хүргүүлж байгаа аж.

Уг шаардлагад:

1.    Хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах

2.    Хүүхдийн эмнэлэг барих

3.    Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах

4.    Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагын автомашиныг 15-40 хувь бууруулах

5.    Утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралд  хотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг шаардлаа.

Засгийн газрын зүгээс утааны эсрэг үйлдэл хийж байгаа хэдий ч дорвитой ажил хийхгүй байна гэж  тэд үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас хүргүүлсэн хоёр ч удаагийн шаардалагад хариу өгөөгүй бөгөөд энэ удаагийн тавьж буй шаардлагад бичгээр хариу ирүүлээгүй тохиолдолд дахин жагсаал зохион байгуулах болно гэдгээ мэдэгдлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ЗОЧИН [103.50.206.xxx]

    Дарга нар явган явахаас дургүй нь хүрээд чихээ бөглөчихсөн.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?