Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт нээнэ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн  “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ.

Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, дээрх хоёр чиглэлээр хамтрах санал ирвэл дэмжих болно гэлээ.

Эрхүү мужийн бизнесийн төлөөлөл 25 бизнесмэн Амбан захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Тэднийг Монголын биенесмэнүүдтэй холбох, Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт байгуулж байгаа болон Эрхүүд, түүн дотроо тус мужийн Зам, харилцааны сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж буйгаа Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович дурдлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголын ард түмэн Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж үздэг, тийм учраас Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагаар дамжаад ОХУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ жил Монгол, Оросын бизнесмэнүүд оролцсон “Экспо” болно, энэ арга хэмжээнд оролцох Эрхүү мужийн хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүнд хил, гаалийн татварыг хөнгөлөхөөс эхлээд таатай нөхцөл олгоно.

Харин Амбан захирагч та аль болох олон хөрөнгө оруулагч, бизнесмэн ирүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ үзүүлнэ гэдэгт найдаж байна гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    хойд хөршийн харилцаа сайжирч байгаад талархья.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?