УБТЗ-ын төв эмнэлэг орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түвшинд хүрчээ

Сэтгүүлчийн үг

1951 онд үүсэн байгуулагдсан Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг нь 15 мянга шахам төмөр замчид, тэдний гэр бүл үр хүүхэд гээд нийт 54 мянга шахам хүнд үйлчилдэг. Мөн БГД-ийн 1-4-р хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн төмөр зам дагуу байрлалтай орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн харьяалалд нь шилжүүлснээр Төмөр замын ажиллагсад орон нутгийн эмнэлгийн үйлчилгээг хангалттай авах боломжгүй болж Төмөр замын төв эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасгуудын ачаалал 3 дахин нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Төв эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасгуудын ачаалал, хүлээгдэл их, ялангуяа дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дараалал 7-21 хоногийн өмнө бичигдэж байгаагаас орны хүлээгдэл, чирэгдэл их болсон байна. Түүнчлэн үйлчлэх хүрээний хүн амын дунд халдварт бус өвчлөл түүний дотор бөөр, шээсний замын өвчлөл тууштай буурахгүй жин дарсаар байна.

УБТЗ-ын шинэ удирдлага дээрх асуудалд анхаарч тус эмнэлгээр үйлчлүүлэгчдэд орчин үеийн эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлж, эмнэлгийн ачаалал, хүлээгдлийг бууруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх  “Дотрын 3 дугаар тасаг”-ийг шинээр нээн, бөөрний цочмог гэмтэл буюу архаг дутагдлыг эмчлэх гемодиализийн 5 аппарат ажиллуулж эхэллээ. Энэхүү дотрын шинэ тасаг нь шугам замын ажилчдад дагнан үйлчлэх зорилготой юм.

Тэрчлэн тус эмнэлэг нь 2017 оноос тодосгогчтой компьютер томограф болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг шинээр оношлогоо шинжилгээндээ нэвтрүүлж эхэлжээ..

Мөн тус эмнэлэг нь зүрхний нарийн төвөгтэй мэс заслыг хийдэг болж, хэвлийн хөндийн болон урологийн хагалгааг 100 хувь дурангаар хийх нөхцөлийг бүрдүүлж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.186.xxx]

    Батболд дарга мэргэжлийн хүн, ер нь багаараа сайн ажилласан. Амжилт.

  • Зочин

    Sain [202.9.40.xxx]

    Medreliin tasag ni ulsad terguuleh tasag. Dashbaljin dargatai hamt olond amjilt husiye!

  • Зочин

    Зочин [202.72.245.xxx]

    Их сайхан цэвэрхэн, эмх цэгцтэй, ажилчид нь цаг сайн баримталдаг эмнэлэг байсан. төмөр замын дарга нар нь үзлэгээр явж шалгадаг бололтой, хагас цэрэгжүүлсэн зохион байгуулалттай ч юм шиг, их сахилга баттай, зохион байгуулалт сайтай эмнэлэг санагдсан. Хэвтэж эмчлүүлэхэд тухтай, эмчилгээ ч сайн юм байна лээ, амжилт хүсье.

  • Зочин

    Зочин [202.70.46.xxx]

    Хүнд сурталгүй, эмчилгээ сайтай эмнэлэг.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?