“Их буучид” долоон улирал дараалан шөвгийн наймын босгыг давж чадсангүй

Сэтгүүлчийн үг

Урд шөнө “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн ээлжит тоглолтууд болсон. “Реал Мадрид”-“Наполи” багуудын тоглолтыг өмнө мэдээллсэн бол “Бавари Мюнхен”-“Арсенал”-ын тоглолтын тоймыг одоо хүргэе.

Английн алдарт “Арсенал” клуб 2016-2017 оны улиралд хэсгээ тэргүүлсэн учир бусад хэсгийн хоёроор гарсан багтай тоглох учиртай байв. Ингээд сугалаа явагдахад хамгийн хүнд оноолт таарч Германы алдарт “Бавари Мюнхен”-тэй тоглох болсон.

“Бавари Мюнхен” бол дээд зэрэглэлийн баг бөгөөд “Аваргуудын лиг”-т “Арсенал”-тай олон удаа тоглосон. Тухайлбал хамгийн сүүлд 2015-16 оны улирлын хэсгийн тоглолтонд “Бавари” гэртээ 5:1-ээр хожиж, “Арсенал” талбай дээрээ 2:0-ээр хожсон. Мөн 2013-14 оны улирлын шөвгийн 16-д “Бавари Мюнхен” эхний тоглолтонд 2:0-ээр хожиж, хариу тоглолтонд 1:1-ээр тэнцсэн бол 2012-2013 оны улиралд мөн л шөвгийн 16-д таарч “Арсенал” гэртээ 3:1-ээр ялагдсан. Хариу тоглолтонд “Бавари Мюнхен” 2:0-ээр ялагдсан ч айлын талбайд оруулсан гоолын зөрүүгээр шөвгийн наймд шалгарч, улмаар тэр улирлын аварга баг нь болж байлаа.

Ийнхүү сүүлийн гурван учраанд “Бавари Мюнхен”-“Арсенал”-ыг илт илүүрхсэн үзүүлэлттэй урд шөнийн тоглолт эхэлсэн. Зочин баг А.Венгерын шавь нар нэгдүгээр үед боломжийн тоглов. 11 дэхь минутанд Голланд довтлогч А.Роббен гоол оруулсан “Арсенал”-ын А.Санчес 30 дахь минутанд тооны харьцааг тэнцүүлсэн.

Гэтэл хоёрдугаар үед бүх давуу тал талбайн эздэд шилжсэн. Хоёр дахь 45 минутанд “Бавари Мюнхен”-ээс Т.Алкантара хоёр, Р.Левандовский, Т.Мюллер нар нэг гоол хийснээр өрсөлдөгчөө 5:1-ээр бут ниргэсэн юм. Одоо хариу тоглолтонд “Арсенал” таван гоолын зөрүүтэй хожих маш хүнд даалгаватай үлдлээ. Ер нь “Бавари Мюнхен” шиг өндөр зэрэглэлийн багийг таван гоолын зөрүүтэй хожино гэдэг бүтэшгүй зүйл хэдий ч “Эмиратес”-ийн тоглолт үзэгчдийг уйдаахааргүй боллоо.

“Арсенал” 2010-11 оны улирлаас хойш шөвгийн 16-г давж чадсангүй. Тэд “Баврселона”, “Бавари Мюнхен”, “Монако”, “Милан” зэрэг томчуудыг аргалж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Харин “Бавари Мюнхен” сүүлийн таван улирлын “Аваргуудын лиг”-ийт хагас шигшээ буюу түүнээс дээш амжилтыг үзүүлж байгаа. Энэ улиралд ч өнгөтэй байж өндөр амжилт үзүүлэх боломжтой гэдгээ харууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?