Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 14-ий өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас 2483.31 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 10.6 сая ам.доллар худалдан авах, 357.42 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 57.6 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналуудыг биелүүлээгүй байна.

Энэ өнөөдөр банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналуудыг биелүүлээгүй болно.


ЖИЧ: Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгох бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болно.

    • “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;
    • “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэнэ.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?