Хариуцлагатай уул уурхайг дэмжих бүлэг байгуулагджээ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын нэр бүхий гишүүд Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг шинээр байгуулжээ. Тус бүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Энэ бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх зорилготой аж.

Тэд уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хөгжлийн зорилготой уялдуулан хариуцлагатай, ил тод, нээлттэй хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нөхөн сэргээх ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байгаа аж.

Дашрамд, УИХ-д Инновацийн үйл ажиллагааг дэмжих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, “Элэг бүтэн Монгол” зэрэг бүлэг байгуулагдаад буй билээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?