Ураг удам, уламжлалын хууль хэрэгтэй байна

Сэтгүүлчийн үг

Монгол хэл, соёлоо хөөцөлдөн ном зохиол бичиж байгаа цөөн тооны эрдэмтэн зохиолчид, ухаант иргэд бий. Бидний дуу хоолойг төрийн дээдсүүд хүлээж авахгүй байгаа нь нэн харамсмаар. Гэтэл улс төрийн сонгууль болох үед тэрбум тэрбумаар нь цацаж эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө үхэлдэн тэмцэлдэх нь гутмаар. Монгол хүн бүр оюуны эрин зуунд шилжиж ирсэн гэдэгтээ итгэл үнэмшилтэй байж оюун ухаанаа хөгжүүлэн ураг удам, уламжлалаа сэргээн Монголын нийгэмд нүүрлэсэн гажуудлаас ангижирч,нүүдэлчин өвгөдийн түүх сургааль, уламжлалыг үндэслэн их хотын суурьшлыг өөрчлөх, хязгааргүй уудам тал хээр, нутаг усаа хайрлан хамгаалж, удам судраа судлан нутаг усандаа эзэн болж амьдрахаас илүү үнэтэй зүйл үгүй юм аа. хэмээн хүүрнэж суугаа энэ эрхэм бол Монголын ураг удам, уламжлал холбооны тэргүүн Ж.Түвдэндорж гуай юм.

 DAILYNEWS.MN  сайтын сэтгүүлчид биднийг МҮЭ-ийн төв байрны 3 давхарт байрлах өрөөндөө урьж, одоо ч ураг удам, уламжлалын тухай ярилцья гэхээр хэвлэл мэдээллүүд хүртэл тоохоо больж дээ. Танайх сүүлийн үед түүхч, зохиолч гээд нөхдүүдтэй тулхтай ярилцлага хийгээд байнаа даа хэмээн бидэндээ урам хайрласнаар ярилцлагаа эхэллээ.  

-Сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй сэдвээр ярилцлагаа эхлэж байгаадаа хүлцэл өчье. Таны сэтгэл өнөөгийн нийгмийн юунд хамгийн их зовниж байна вэ?

-Монголчууд бид дэлхийн хөгжлийг даган хөгжиж байна гээд утсан хүүхэлдэй шиг дуурайж шинжлэх ухааны хэрэглэгч болон нүсэр их хэрэглээ, суурьшмал хотожсон амьдралд хог новшиндоо дарагдан онгон сайхан байсан орчноо гадаадын техникээр ухан төнхүүлж, амьдрах орчноо сүйтгүүлэн хордсон орчинтой, өвчилсөн хүн ардтай болж, эрх баригчид эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө хэрүүл тэмцэл хийн, улмаар бидний ураг удам, уламжлал, ёс заншил маань устаж үгүйрсээр байна. Нэгэн жишээ дурдья. 7-р зууны үед устаж үгүй болсон динозаврын араг ясыг Монголын үнэт өв гэж дэлхийгээр нэг зарга үүсгэхдээ Монгол хүн, ураг удам, хэл соёл алдагдан харийн төрхтэй болж байгаад ямар арга хэмжээ авсан билээ. Монгол хүнээ ялгаж таних ямар ч боломжгүй болжээ. Нүүр царай, хэл яриа, өмсдөг хувцсаар нь Монгол хүнийг танихад бэрх болж дээ.

-Нөгөө талаар, Монгол хүний бахархал гэж Та юуг хэлэх вэ?

-Ураг удам, уламжлал задарвал улс орон бутарч мөхдөг. Албат тарна гэж ноён тавьдаг, адуу тарна гэж азарга тавьдаг гэсэн ардын мэргэн үг бий. Энэ дэлхий дээр аливаа амьд амьтан үүсгэгч, тээгч, өсгөгч гэсэн үндсэн онол дээр оршин тогтнож ирсэн гэдэг. Монгол нутагт гурван зуун мянган жилийн өмнөөс эртний хүн нутаглаж ирснийг түүх нотолсоор байдаг. Энэхүү олон мянган жилийн турш Монгол нутаг түмэн олноо өлгийдөн авч оюун ухааныг нь гэгээрүүлж, амьдрах орчныг бий болгож соёлын өв сан, ёс заншил зэрэг дэлхийн олон улсаас онцгой түүхийг бүтээж, үлдээж, хадгалж ирсэн нь Монгол түмний бахархал юм. Монгол түүх устаж бүдгэрэн агуу их түүхээсээ салж хагацаж байгааг харахад харамсмаар.

Бидний өвгөд үр удмаа, уламжлалт ёс заншлаа чанд сахиж, өв түүхээ хадгалж, үе үеийнхэндээ өвлүүлсэн үнэт хөрөнгө өмч гэж үзэн үлдээдэг байсан олон жишээг хэлж болох юм. Үүнд бидний өвгөд онгон буй орчноо алд биенээсээ илүү шүтэн хайрлаж, хамгаалж газрын хөрсөө хөндүүлдэггүй, булаг шанд, гол усаа бохирдуулдаггүй, ой шугуй, мод ургамлаа хугачиж сүйтгэдэггүй унаган төрхөөр нь хадгалж хэрэглээгээ хангаж ирсэн ах дүү, ураг удамнь ёс зүй, ёс суртахуунтай, мхэс дээдсээ хүндэлдэг, хүүхэд багачуудаа өөрсдийн гар дээр гэр бүлийн хүрээнд нь өсгөж хүмүүжүүлдэг, гадна дотны муу зан үйлээс байнга сэрэмжлэн хамгаалж, ураг удмын уламжлалыг мэдрүүлж, газар нутаг усаа болон мал амьтнаа хайрлах сэтгэлгээг бий болгож, ураг удмаар нь нутаг овог болж, аж ахуйгаа хөгжүүлж, аж амьдралаа авч явж чаддаг, хүн бүр баялаг бүтээж амьдардаг хүмүүжлийг бий болгож, засаг төр, хүнээс юм гуйдаггүй өөрийн хүчээр амьдрах аргад сургадаг.

-Цаашид юу хиймээр байна? Монголчууд бид өнгөрснөө мартсанаа яаж засах вэ?

Монгол хүн ураг удам, уламжлалаа хадгалж, хамгаалж, залгамжилж, Монгол оюун ухаанаа хөгжүүлж ёс зүйтэй, ёс суртахуунтай, эв нэгдэлтэй хүчирхэг Монгол гэдгээ харуулах, Монгол иргэн бүр гарал үүсэл, удмаа судалж мэдэн ах дүү удмаараа нийгмийн өмнө нийгмийн өмнө хариуцлагаа хүлээж, олон үндэстний зан үйлийг тус бүр дээр нь эрхэмлэн хүндэтгэж, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд мөрдлөг болгон бүх нийтээр хэвшүүлье. Үүний тулд Ураг удам, уламжлалын хуультай болох асуудлыг нэн яаралтай хууль тогтоогчидтой хамтран хийх хэрэгтэй байна.

    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    k [130.133.155.xxx]

    umkhii kazakuud

  • Зочин

    Зочин [202.179.2.xxx]

    КАЗАХУУД БИД УРАГ ОВГИЙН НАНДИН ХЭЛХЭЭГ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДЛЭН ХАДГАЛСАН ДЭЛХИЙН ЦӨӨХӨН ҮНДЭСТНЫ НЭГ БӨЛГӨӨ_БИ ДЭЭШЭЭГЭЭ 14 УЕ ӨВГӨДӨӨ МЭДНЭ.Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөө.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон .Мөн шинэ ОВОГ зохион гээч нэг ХОЛИН БАНТАН бна,ЗҮГЭЭР л ӨӨРИЙН эцэг талийн ӨНДӨР ӨВӨӨГӨӨР ОВОГОО тогтооц_ээ тэгвэл 100-150 жилийн дараа ЦЭГЦЭРЧ үр дүн гарна:бас нэг том ГАЙ бол хэнийх н үл мэдэгдэх ЭЦЭГгүй хүүхэд цувуулагч хүүхнүүд,эднийг хүүхдынхээ овог ЭЦГын НЭРИЙГ зөв тогтоолгосон нөхцолд нийгмын халамж олгох

  • Зочин

    Зочин [202.9.41.xxx]

    90-ээд оны үед ургийн мод гэж нилээд хүчтэй яриад чимээгүй болсон. Үүх түүхээ мэдэхэд буруудах зүйлгүй, гадаад хүмүүстэй суусан, харийн шүтлэгтэй хүмүүс эсэргүүцдэг байх. Оюунгэрэл гэж авгайд соёл урлагийг хариуцуулсан нь буруу байсаан.

  • Зочин

    Зочин [66.181.178.xxx]

    Чухал сэдэв хөнджээ.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?