УДЭТ-ын уран бүтээлчид Багахангай дүүрэгт тоглоно

Сэтгүүлчийн үг

УДЭТ-ын уран бүтээлчид “Хот орчим”-ын аялан тоглолтоо Багахангай дүүргийн ЗДТГ, Соёлын ордонтой хамтран гуравдугаар сарын 13-нд нэг, хоёрдугаар хорооны соёлын ордонд зохион байгуулах гэж байна. Тоглолтонд насанд хүрэгчдэд зориулан “Бүүвэй” бэсрэг уянгын драм, хүүхэд багачууддаа зориулан “Үнсгэлжин” жүжигээ 70 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулах гэнэ. Мөн үзэгчидтэй уулзалт ярилцлага хийх гэнэ.

“Бүүвэй” жүжгийн найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, профессор, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав ажилласан. Гол дүрд ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Г.Амгаланбаатар, Б.Одончимэг, Ц.Цэрэнболд, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглоно.

Харин Т.Габбегийн “Үнсгэлжин” хүүхдийн жүжгийн найруулагчаар Ч.Түвшин, зураачаар Г.Ариунболд ажилласан бол дүрүүдэд Г.Номуун Б.Золжаргал, Б.Одончимэг Б.Одгэрэл, Н.Баярмаа Г.Дөлгөөн-Аюуш, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.178.xxx]

    Хүн тоодоггүй газар очиж дээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?