Б.Батсайхан: МАХН нэг хүний дохио зангаагаар явж болохгүй

Сэтгүүлчийн үг

МАХН-ын гишүүн Б.Батсайхантай ярилцлаа.

-УИХ, орон нутгийн сонгуулиуд болж өнгөрсний дараа АН даргынхаа сонгуулийг явуулж, МАН-ын шагналын албан тушаалаа өгөөд дуусч байна. Харин МАХН ямархуу байдалтай байгаа вэ. Нам гүм л байх шиг байна л даа?

-МАХН 2012-2016 оны Их хуралд бүлэгтэй байлаа.  Харин тэр үедээ сайн, муу ажилласан гэдэг дээр нь иргэд өнгөрсөн сонгуулиар дүнгээ тавьсан. Түүх сөхөхөд Н.Энхбаяр дарга МАХН-ын нэрийг сэргээсний дараа улс төрийн үйл явдал эрчимжиж түүнийг гэрээс нь баривчлахад монголчууд өрөвдсөн нь үнэн. Тэр утгаараа 2012 оны сонгуульд МАХН 22.7 хувийн санал авсан нь амжилт юм шиг харагдсан. Гэхдээ энэ нь амжилт биш байсан гэдгийг 2016 оны сонгууль харуулчихлаа. Улсын хэмжээнд МАХН 16 хувийн санал авсан. Одоо намын даргыг өрөвдөх шалтгаан байхгүй. Цагдаа, хууль хүчнийхнийг жигшин зэвүүцэхээр зүйл сонгуулийн өмнө болоогүй. Сонгуулийн дараа 65 суудал авсан нам ялалтаа тэмдэглэж, ялагдсан АН нь намын удирдлагууддаа хариуцлага тооцож байна. Гэтэл МАХН таг чиг. Би МАХН-аас Төв аймагт А.Сүхбат, Энхсайхан нартай нэр дэвшин өрсөлдсөн. Сонгуулиас хойш зургаан сар өнгөрсөн ч нам чимээгүй л байна. Нам одоо яах ёстой юм гээд бодлогоо гаргаж ажиллах юм юу ч алга. Нэр дэвшсэн хүмүүсийнхээ алдаа оноог ч сонссонгүй. Намаас нэг ч хүн над руу утсаар яриагүй. Шинэ жил тэмдэглэх үеэр бараг Санта клаусын буянаар уулзав уу, яав.

2009 онд Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчөөс бууж Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Н.Энхбаяр, Ц.Цогзолмаа, Д.Зоригт гэсэн дүн гарсан. Гэсэн ч намын Бага хурлаар Д.Зоригтыг дэвшүүлэхээр болсон. Нам салах эхлэл энэ байлаа. Дараа нь намын нэр солих үйл ажиллагаа болж байхад гишүүд батлахдаа шинэчилж байх үед буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Н.Энхбаяр даргыг гэрээс нь баривчлан 23 хоног хорьсон. Энэ мэтчилэн процессын дүнд ард түмэн өрөвдөж 22.7 хувийн санал МАХН-д өгч, бусад жижиг намуудын саналтайгаа 24 хувьд хүрснээр Их хуралд 11 суудал авсан. Сонгууль дуусчихаад байхад нөгөө хоёр нам шигээ сонгууль дүгнэсэн юу ч хийхгүй байна.

-Одоо тэгээд яах ёстой гээд байгаа юм бэ?

-Одоо нүдээ нээе л гэж байгаа юм. Намын нэр сольсны дараа МАХН гэдэг нэрийг сэргээж авъя гээд явсан нь Н.Энхбаяр даргын улс төрийн тогтолт байсан. Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллачихаад байхад нь нам нь өөрийнх нь эсрэг явж, нөхөн сонгуульд Д.Зоригтыг дэвшүүлж Н.Энхбаяр дарга түүнд нь гомдсон. Н.Энхбаяр даргыг өрөвдөж намд үлдсэн, элссэн хүмүүсийн сэтгэлийн хөөрөл өнөөдөр дарагдчихсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Яаж нүдээ нээх вэ гэхээр МАХН гэдэг субьектын улс төрийн үйл ажиллагаа цаашаа явцгүй. 2020 онд бид 16 хувиасаа бага санал авна. 2024 онд бүр бага санал авч жижиг намуудын хэмжээнд очно. МАХН-д АН, МАН хоёр шиг үйл ажиллагаа явуулах чадамж алга. АН гэхэд муу сайн ч дотроо хариуцлага ярьж байна. МАХН-д тийм юм байдаггүй. Сонгуулиас хойш манай намд гэнэт нэг хүн намын дэд дарга, нарийн бичгийн дарга болох юм. Дүрмэндээ дэд дарга, нарийн бичгийн даргыг намын дарга санал болгож Бага чуулганаар баталдаг. Харамсалтай нь тийм зүйл бололгүй шууд томилсон. Сонгуульд оролцсон үйл явцаа ярих гэхээр ярих юмгүй юм чинь юугаар ярих юм. Одоо нам дээр ямар хүмүүс байна вэ гэхээр Н.Энхбаяр даргыг эмнэлгээс юм уу хэцүү нэртээс гарч ирэхэд гадаа нь алга ташаад зогсож байсан тэр хүмүүс л байгаа. 2012 онд Н.Энхбаяр дарга хэцүү нэртэд гурван удаа ороход тэр хүмүүсээс хэн нь ч байдаггүй байсан. Би 2012 онд Төв аймгийн МАХН-ын даргаар сонгогдож аймгийн намын дэд дарга, улсын начин Х.Түвшинсанаа намын хэдэн хүнтэй Н.Энхбаяр даргыг 23 хоног хоригдоход хорихын гадаа хонож өнждөг байсан. Намаас нэг ч хүн очиж байгаагүй.

Хамтарсан Засгийн газар байгуулаад яам, агентлагийн дарга нарыг сонгоход МҮАН болон бусад намынхан их ирцгээсэн. МАХН-д ч гэсэн идэвхтэй хүмүүс асар их болсон. Одоо бол МАХН Ардын намтайгаа нийлээд явсан нь зөв.

-Ерөнхийлөгчийн сонгуу­лийн өмнө арай ч ийм зүйл болохгүй байлгүй. Таны хэлс­нээр МАН-аас нэр дэвшигчийг дэм­жээ­рэй гэж байгаа юм уу?

-Ерөнхийлөгчийн сонгуу­лиар МАН-аас нэр дэвшигчийг дэмжих ёстой. Учир нь АН буруу бодлого явуулаад байна. Нэр дэвшинэ гэсэн ч Н.Энхбаяр даргын нэр дэвших боломжийг олгохгүй байгаа. Үүнийг далимдуулан улс төрийн карьераа өсгөх гэсэн хүмүүс нэр дэвшихээр түүнтэй уулзаж байгаа байх. Одоо больчих. Зүгээр хая л даа. Ардын намаас нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ Н.Энхбаяр дарга зарлачих. Би дэвшихгүй бол миний нэр дэвшүүлэх хүнийг дэмж гэдэг зүйлээ боль.

Н.Энхбаяр даргыг тойроод намын аппарат дээр хэдхэн хүн ажиллаж байна. Намын байраар хэдэн удаа очлоо. Ямар ч хүн алга. Хүмүүс рүү утасдахаар утсаа авахгүй юм.

Н.Энхбаяр даргыг эмнэлэгт байхад хэдэн залуучууд л шөнө оройдоо эргэж тойрч эмнэлэг дээр хонож байснаас намын аппаратын хүмүүсээс хэн нь ч очиж байгаагүй. Аппаратын хүмүүс нь өөрсдөө харна гээд байхаар нь үлдээсэн чинь орой 20 цагт “Ажлын цаг дууссан. Маргааш ирнэ” гээд яваад өгсөн байсан. Тэгэхээр нь манай намын хэдэн залуу 21 хоног даргыг өөрсдөө дэргэд нь байж харсан. Даргыг оройдоо 20-30 минут салхинд гарахыг зөвшөөрдөг байсан юм. Тэр үед энэ хүмүүс ирж байгаагүй шүү дээ. Наймдугаар сарын нэгэнд Ерөнхийлөгчийн уучлалт үзүүлэх зарлиг гарч эмнэлгээс гарахад баасан дээр шавсан ялаа шиг дэргэд нь нэг ч байгаагүй хүмүүс шавсан. Бид бол чимээгүй л харж байсан. Дарга болохоор өөрийг нь гарч ирэхээр цэцэг барьж, алга ташин угтаж авсан хүмүүсээ гоё байна гэж хараад хамт байсан хүмүүсээ бүгдийг нь орхисон. Орон шорон, эмнэлгээс гарч ирэхэд нь үүдэнд нь байсан хүмүүс нүдэнд нь их харагддаг юм уу хөөрхий, үргэлж гадаа нь сахиж байсан хүмүүс мартагддаг юм билээ.

-Чимээгүй харж байсан хүмүүс нь одоо байхгүй байгаа юм уу?

-2016 оны сонгуулийн дараа харагдаж байгаа байхгүй юу. Ухаантай, даруухан хүмүүс нь “Энхбаяр дарга өөр түшиж тулах хүмүүстэй болж. Санаа зоволтгүй болсон юм байна” гээд салаад явчихсан. Тиймээс нам дээр дахиж цуглаад байх ямар ч хэрэг алга. Хуучин намын байр хүний хөл тасардаггүй газар байлаа. Шийдвэр гаргах түвшинд дэргэд нь байгаа ганц хоёр хүн үг хэлээд Н.Энхбаяр дарга өөрөө шийдвэрээ гаргаж байна. Нэг хүнтэй нам болъё гэж байгаа бол “Буян” Жагаа, Л.Гүндалайгийн нам шиг болно. Үнэндээ олуулаа нийлээд ганц Н.Энх