Ж.Оюунбаатар: Мөнгө тараасан нь батлагдах юм бол нэрийг нь татах асуудал байж болно

Сэтгүүлчийн үг

АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатараас намын даргын сонгуулийн талаар зарим зүйлсийг тодрууллаа.

-АН-ын даргын сонгуулийг онооны системээр явуулж байгаа юм байна. Онооны системийг нийт гишүүд болон олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу?

-АН-ын даргыг тодруулах намын даргын сонгуулийг явуулахдаа ялангуяа дүнг гаргах асуудал дээр манай намын дүрэмд шууд нийт сонгуульд оролцсон буюу шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээд саналын эрхээ авсан гишүүдийн саналаар шууд сонгогдохгүйгээр дүрэмдээ оруулж өгсөн байгаа. Энэ нь хөдөө орон нутаг болон нийслэл, төв суурин газрын төлөөллийг ижил тэнцүү харгалзан үзэж сонгуулийн дүнд нөлөөлөх байдлаар оруулахын тулд УИХ-ын тойргийн мандатыг тухайн орон нутагт нь харгалзан үзсэн байгаа. Нийтдээ улсын хэмжээнд 8350 оноог гаргаж ирсэн байгаа. Тухайн аймаг хоёр мандаттай бол 200 оноо, гурван мандаттай бол 300 оноо гэдэг байдлаар дүүрэг дээр 5-6 мандаттай бол 500-600 оноотой байхаар дүрэмдээ онооны системийг оруулж өгсөн байгаа. Энэ онооны системдээ тухайн аймаг, дүүргүүдэд авсан дүнгээрээ тусгай төлөөллийн томьёонд хөрвүүлээд хэдэн оноо авч байна гэдэг нь гарч ирнэ. Эдгээр дүнгүүдийг намын даргын сонгуулийн хороон дээр 21 аймаг, 9 дүүргийн онооны системээр авсан дүнг нэгтгээд хэн өндөр оноо авсан нь тэр нь сонгуульд ялагчаар тодрох онооны системийн журмыг боловсруулж ажиллаж байгаа. Энэ нь манай Монгол орны хувьд улс төрийн үйл ажиллагаанд оруулж ирж байгаа шинэлэг хувилбар юм.

-Шууд хүнийхээ тоогоор бус онооны системд хөрвүүлж байна гэдэг нь нийслэлийн хувьд хүн ам их төвлөрсөн байдаг учраас Улаанбаатар хотын хэдэн дүүрэгт ялахад л хүний тоогоор  ялахаар байгааг бодолцон хөдөө орон нутгийнхаа төлөөллийг оролцуулахаар онооны системийг зохиосон гэж ойлгож болох уу?

-Тийм. Хэрвээ онооны системийг гаргаж ирээгүй бол нэр дэвшигчид нийслэлийн хэдэн дүүрэг дээр түлхүү сайн ажиллах юм бол сонгуулийн хувь заяа шийдэгдчих асуудал байсан. Нэгэнт улс орон даяараа бүх гишүүдийнхээ дунд явуулж байгаа сонгууль учраас орон нутгийнхаа төлөөллийг жигд оролцуулахын тулд онооны системийг гаргаж ирсэн.

-Одоогийн байдлаар хороон дээр ямар нэгэн гомдол санал ирсэн үү?

-Одоогийн байдлаар сонгуулийн хороон дээр ноцтой санал гомдол ирсэн юм харьцангуй гайгүй байна. Ер нь бол жижиг сажиг асуудал энд тэндгүй гарсан байгаа.

-Сонгуулийн үйл явцад нэр дэвшигч сонгуультай холбоотой зүйл заалтуудыг зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчээс хасаг зүйл байгаа юу?

-Намын дүрэм, намын даргын сонгуулийг зохион байгуулах журам дээр нэр дэвшигчээс хасах хэд хэдэн зүйл заалтууд бий. Хэрвээ нэр дэвшигчид бие дааж тусдаа сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн үйл ажиллагаанаас түдгэлзүүлэн хасна гэсэн заалттай. Тиймээс сурталчилгааны ажлыг таван нэр дэвшигч хамтдаа нэг дор улс орон даяар зохион байгуулсан байгаа. Энэ үйл ажиллагаан дээр зөрчил гараагүй.

-Хэрвээ мөнгө тараасан тэр нь баримтаар баталгаажсан байвал ямар арга хэмжээ авах уу. Тэр нь нэр  дэвшигчийг хасах үндэслэл болж чадах уу?

-Мөнгө тараах юм уу санал хуралдаж авах үйл ажиллагаанууд манай сонгуулийн дүрмээр хориотой. Хэрвээ тэр үйл ажиллагаа батлагдах юм бол хариуцлага тооцогдох асуудал дүрэмд байгаа. Үнэхээр тэр асуудал нь баримтжуулаад, ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явагдсан байх юм бол нэрийг нь татах хүртэл асуудал байж болно гэж дүрэмд байгаа.

эх сурвалж:eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Zochin [66.181.185.xxx]

    Odoo yari shig oo. Batzandan Erdenebat 2-s busad n taraagaa biz dee.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?