Т.Лхагваа: Хүн өөрийн дотоод үнэмшилтэйгээ зөрчилдөхийг ёс зүй гэнэ

Сэтгүүлчийн үг

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор /Sc.d/, профессор Тогоочийн Лхагваа гуайтай уулзахаар Dailynews.mn сайтын сэтгүүлчид Үндсэн хуулийн цэцийн байрыг зорилоо. Дөрвөн ес эхэлсэн ч Улаанбаатар хотод арав гаруй хэм хүйтэн, өвлийн шаргал наран ээсэн сайхан өдөр байна.  Гучаад жилийн өмнө Ховд явах онгоцонд суудал зэрэгцэн сууж, тэр үеийн намын түүхийн институтын эрдэм шинжилгээний ажилтан, залуухан эрдэмтэн Т.Лхагваа ахтай танилцаж нутаг орон, газар ус, үндэстэн угсаатны тухай сонирхдог сэдвээрээ гурван цаг гаруй хөөрөлдснөөс хойш эдүгээ хүртэл түүх, хуулийн талаар олонтоо ярилцсан даа.

Тэрээр ТУСГААР ТОГТНОЛЫН НУУЦ лекцээ уншаад хэдхэн хонож байна. Яриа хөөрөө асуултгүй эхэлж залуучуудын талаар баримталж буй намуудын бодлогыг шүүмжиллээ.

Хүн болж төлөвшөөгүй шахуу бакалавр төгссөн залуучуудыг намууд хөгжөөгөөд дарга болгоно гэж манлайлал энэ тэр заагаад байгаа нь аятайхан залуучуудыг эвдээд байна. Үндэстний түүхээ мэдэхгүй иргэд хир хол явах вэ? МАХН-ын үед түүхийг өөрсдийн үзэл сурталдаа тохируулдаг байсан. Одоо ч ялгаагүй түүхийг үгүйсгэж, бүдгэрүүлж байна.

            Монголын түүх бол дэндүү баялаг гэхдээ дэндүү харамсмаар, сургамж авах зүйлс ихтэй. Чингис хаан “Сайн ч миний багш Муу ч миний багш”, монголчуудын зүйр үгэнд “Авах хүнд нэг хараал ч сургаал, авахгүй хүнд хэдэн боть сургааль ч улиг”  гэж бий. Түүхэнд хандах хандлага гэдэг мундаг зүйл байна, бас түүхээсээ гаргах гаргалгааг олох хэрэгтэй юм.  

- Би Таниас язгуур эрх ашиг гэж юу вэ гэдгийг тодруулья.

- Монголчуудыг авч явсан хамгийн тэргүүлэх үнэт зүйл, язгуур эрх ашиг нь нь тусгаар тогтнол байдаг. Үнэт зүйлийн төв болсон тусгаар тогтнол нь цөмд нь оршиж, бусад нь түүн рүү тэмүүлж, захирагдаж байх учиртай. Манай Үндсэн хууль ч ялгаагүй Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг батлан бэхжүүлэхийг тунхаглаад, дараа нь хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, үндэсний эв нэгдэл гэсэн хүчин зүйлүүдийн хуульчилдаг. Энэ асуудлаар Шүүхийн тухай хууль зөрчилтэй байна.   

-1691-1911 он хүртэл Монголчууд тусгаар тогтнолоо алдан Манжийн дарлалд орсон. Бид энэ хугацаанд үнэт зүйлээ хэрхэн хадгалсан, алдсан тухайд?  

-1636 оны Дай-чин улсын бүрэлдэхүүнд бид орсон, сүүлдээ өмгөөллөөс нь хэтрээд эрхшээлд нь орсон. Мөн 1691 онд Ар халхууд гэрээ байгуулсан.  Гэхдээ гэрээ олдоогүй, дам эх сурвалжуудаас харахад гадна талдаа Хятадуудаас хамгаалах бодлого байсан байгаа юм.

Монголчууд сэрсэн, сэрвийсэн, унасан, дутсан бүх зүйл нь 100 хувь дотоод шалтгаантай.  Улс орон өөрийгөө аваад явах чадвартай байх хэрэгтэй. Чингис хааны хэлсэн “Миний хүүхдүүд миний хас төрийг авч явахын тулд та нар дотроо эвтэй бай, эс тэгвээс олон толгойтой могойн үлгэр болдог юм.” гэсэн үг Оюун түлхүүр сургаальд бий.

- Өнөөдөр Монголчуудын ямар алдаа дутагдал харагдаж байна?

-Зангилагдаж хэрэгтэй, эрх ашгуудаа эрэмблэж бүх зүйлээ захируул, төрөө ч захируул төрийн түшээдээ ч захируул.  Ёс зүй гэж мундаг зүйл байна Модунь Шаньюу эцгийгээ алж, хаан ширээнд суучихаад “Төр түмнээ бодьё гэвэл төрлөө тэвч” гэж хэлсэн юм.                                         

- Төрлөө тэвчихгүй хүмүүс байна. Тэдгээр нь ёс зүйгүй байна уу?

-Ёс зүйн олон шалгуурууд бий. Үндэс угсаагаа боддоггүй , олон түмнээ боддоггүй,  тэдний эрх ашгийг боддоггүй, тусгаар тогтнолоо боддоггүй, зөвхөн амиа боддог хүмүүс байна. Ёс зүйгүйн бүлэгт хамаарна. Чингис хааны үед Монгол төр яагаад хүчтэй байсан гэвэл зарчим, ёс зүй бүх зүйлс нь төврүүгээ тэмүүлсэн, эв нэгдэл нягтралруу тэмүүлсэн, хийгээд оршихуйн философт захирагдаж байсан учраас Монгол Улс оршин тогтносон, төр нь хүчтэй байсан нийгэмтэйгээ нягт холбоотой байсан.  Ийм төр өөрөө мундаг болдог. Европчууд “Та нар дэлхийг эзлье гэвэл Монголыг эзэл” гэж байлаа. Үүнийг хэн устгасан? Монголчууд өөрсдөө үгүй хийсэн. Батмөнх Даян хаан 11 хүүдээ өөрийн Монгол Улсыг хувааж эзэмшүүлснээр, нас барсны дараа нь 11 улс болж хуваагдсан. “Туурга тусгаар тусын дайсан” гэдэг нь энэ. Мөн “Ах дүү хоёр, хоёр замтай хоёр заяатай” гэдэг үг гарсан. Ингээд эв нэгдэл, нягтрал байхгүй болж байгаа юм.

-Бид хаашаа чиглэх ёстой вэ?

-Хүн яагаад заяа төөрөг ярьж эхлэдэг вэ? гэхээр толгойгүй болох үедээ, толгой нь юм сэтгэхээ болих үедээ, өөрийгөө авч явах чадамжгүй болох үедээ ярьж, заяа төөрөгт итгэдэг. Бурханд биш, бурханлаг зүй тогтолд итгэх ёстой. 

Аристотелоос шавь нар нь Та бурхан гэж ярих юм, бурхан гэж байдаг юм уу? гэж асуухад нь Аристотель: “Ертөнцийг өөрийг нь сүлэлдүүлж байдаг зүй тогтлыг бурхан гэдэг юм” гэсэн байдаг.

-Түүхээ судлахгүй түүхээ мэдэхгүй байна гэж байна. Залуучууд түүхээ мэдэхгүй байх нь тусгаар тогтнолд ямар хортой вэ?

-Бидний эх хаана байна. Эх гэж үндэс угсаа, оршин тогтнож ирсэн түүхээ хэлж байгаа юм. Чи өөрөө түүхийн бүтээгдэхүүн юм. “Сайнаас салбар, Саараас шонхор  төрдөг” гэдэг үг байна. Нийгэм ямар байсан ч дараагийн үе ямар байх нь төрийн бодлогоос, иргэнээс шалтгаална.

-Таньд баярлалаа. Ухаантнуудын сургаалийг сонсож, бүтээл туурвилыг судласан хүн төрөлхтний зам дардан байх нь дамжиггүй билээ.

Түүний хобби:



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн [66.181.177.xxx]

    Засссс, өөрөө хамгийн ёсзүйгүй хүн байж ёсзүйн тухай ярих ч гэж юу байхав дээ. Ардчиллын буянаар аль өнгөтэй өөдтэй, идэж ууж төрөл саднаа оруулж болох байгууллага бүхнийг л дуусгалаа. Хичээл заалгаж л байсан тийм сүртэй юм зааж байгаагүй нахальный яриатай гар л байсан даг.

  • Зочин

    Зочин [202.9.41.xxx]

    Энэ сайт харин ч бараан нийгэм дундуур гайхалтай хүнтэй уулзаж сайхан ярилцлага хийж. Бид их хүлээлттэй байгаа болохоор бага санагдаж байгаа юм.

  • Зочин

    Зочин [103.9.90.xxx]

    Ийм мундаг хүнтэй уулзчихаад олигтойхон ярилцлага авахгүй дээ хоёрын хооронд хэдхэн юм асуух юм, энэ хүний мэдлэг нь толгойдоо багтаж ядан явдаг юм. тэрнээс нь жоохоныг ч гэсэн уншигч бидэнд гаргаж тавьсан бол аштай юу.

  • Зочин

    эмч [202.179.4.xxx]

    миний ахад халх захчины ялгаа юу байна.Монголын түүхийг судалсан түүхч,ухаант ардын маань салбархай.Уг түүхийг нь мэдэх гээд байвал халх хүн.Танд эрүүл энх урт удаан наслахыг хүсье.

  • Зочин

    Zochin [122.201.22.xxx]

    Mongol uhaantnuudaar tsangaj bn

  • Зочин

    зочин [43.228.131.xxx]

    захчин биш ээ халх хүн

  • Зочин

    Даваагэрэл [202.55.191.xxx]

    Мундаг ах шүү таниараа бахархаж явдаг шүү

  • Зочин

    баяраа [103.50.206.xxx]

    Ховд аймгийн Мөстийн захчин хүн. Захчдууд хэзээний толгой сайтай. Ах урт насалж удаан жаргаарай.

  • Зочин

    Зочин [202.70.46.xxx]

    Мундаг хэлжээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?