814 сая төгрөгийн гүйлгээ хийлээ

Сэтгүүлчийн үг

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 272,874 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Нэхээсгүй эдлэл” компани хамгийн өндөр буюу 2.41-иар өссөн бол “Таван толгой” 1.88%, “Сүү” 0.29%-иар тус тус өслөө. Мөн 1,023 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 814,099,234.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 842.52 нэгж болж 0.22%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,435,460,507,033.00 төгрөг боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?