Энэ сард -50 хэм хүртэл хүйтэрнэ

Сэтгүүлчийн үг

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-(-)50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Хэт хүйтрэл Монгол орны хойд бүсэд илүүтэй тохионо. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Зарим суманд мал бэлчээрлэх, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр улсын хэмжээнд 60.8 сая толгой мал өвөлжих бол отрын бүс нутагт 16.7 сая толгой мал өвөлжинө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?