Ц.ТУВААН:БҮХ АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ЯВЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-08 07:18

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Ц.Туваан  “Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэл явж байна. Энэ хүнийг муулах ажлыг хэвлэл мэдээлэл гээд бүх газраар явуулж байна. Өөр муулах зүйл зөндөө байна. Гэтэл нэг хүн рүү дайрдаг асуудал бий боллоо. Сонгуульд бөхөөр бол хоёр гарыг нь хоёр хөлтэй нь хүлж байгаад барилдуулах гээд байгаа юм уу? Эсвэл бүр өрсөлдүүлэхгүй гээд байгаа юм уу? Хэн ч нэр дэвшиж болдог Ардчилсан улс.
Энэ асуудалд үнэхээр сэтгэл гутарч байна. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, эрхгүй гээд хууль мэддэг гишүүд нь ярих юм. Ерөнхийлөгч бүх асуудлаар хориг тавьж болохоор болсон. Үүнийг хэдхэн сарын өмнө хийснийг мартчихаа юу? Ард түмнийг төөрөгдүүлсэн зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Монголын ард түмэн тэнэг биш. Хэн рүү хэн дайрч байгааг хараад мэдэж байгаа.  Ажлын хэсгийнхнээс асууя. Бага суудлын хурал гэдэг яадаг юм бэ? Хуралдаж байснаа хаяж яваад, тэнд байсан гишүүнийг дундаас нь чөлөөлж болдог юм уу? Бага суудлын хуралдааны протокол шийдвэрийг бид харж болдоггүй юм уу?” гэв



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-08 07:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [192.82.68.xxx]

    Туваан гэж нөхөр төв аймгаас сумаасаа нэг өвгөнд баатар цол өгөөд л жэнког өмөөрдөг болчих

  • Зочин

    Ahmad zytgelten [66.181.183.xxx]

    tybaan gishyynii corgyylj tabij byi asyydal zyi ecniih shyy .dee.Battylga gedeg hyn myy baij bolno.Tehdee ene hyn Mongoliin niit ard tymnii diilenhiin sanalaar songogdson.Dahij songyylid ner debshih erhtei.Margaad baih zyilgyi.Ene sedbiig orhihgyi ylam debreej,margaan bolgood baibal erh barigch namd l hohiroltoi tysna yy gehees bish.Battylgiin hybid onoo ni byr ih nemegdeh ni todorhoi.Shydargaar ijil garaanaas hel am gargaad bailgyi soeltoihon shig orsoldbol barab daa.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?