Ц.ГАНЗОРИГ: ТУСГААРЛАХ БАЙРНЫ 50 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ТӨР ХАРИУЦНА

Сэтгүүлчийн үг

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг: "Хоногийн 50 мянган төгрөгийн төлбөрөө төлбөл тусгаарлах байранд долоо хоног тусгаарлахаар болсон гэж мэдэгдсэн нь "Түр журмын 2.1-д Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэх заалттай зөрчилдсөн байна.

Иймээс та бүхнээсээ хүлцэл өчиж, Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дараах залруулгыг хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах бөгөөд төлбөрийг төр хариуцах юм" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?