Н.ТҮВШИНБАЯРЫГ ТОМИЛООГҮЙ УЧРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ АСУУДАЛ БАЙХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:51

Сэтгүүлчийн үг

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол" болохыг иргэддээ уриалж, энэхүү уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах болсон юм.

Н.Түвшинбаяр  өнгөрөгч Баасан гаригт /2021.04.02/ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Түүнийг Даваа гаригт яллагдагчаар татан 20 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Уг асуудалтай холбоотойгоор Н.Түвшинбаярыг Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөх эсэх тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Энэ жил олимптой учир МҮОХ-г Засгийн газраас бодлогоор дэмжих агуулгаар ерөнхийлөгчийг нь Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар шийдсэн юм билээ. Гэхдээ шийдвэр нь өнөөдрийг хүртэл албажаагүй учир чөлөөлөх асуудал үүсэхгүй" гэсэн мэдээллийг өгчээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:51

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?