Н.НОМТОЙБАЯР:БИ, ТА БҮГДИЙН АДИЛ СУРАГГҮЙ БОЛСОН ШУДАРГА ЁС, ЁС ЗҮЙТ УЛС ТӨРӨӨР ЦАНГАЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-01 05:30

Сэтгүүлчийн үг

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг нэг жил болгон бууруулсан юм. Тэрбээр 2020 оны тавдугаар  сарын 28-ны өдрөөс эхлэн хоригдсон.

Түүний хоригдсон найман сарыг нэг жилийн хорих ялд тооцох юм бол ирэх тавдугаар сард суллагдана. Гэхдээ түүнээс ч өмнө Н.Номтойбаяр  магадланд орж, хорих ялаас өмнө хугацаанаасаа суллагдах бүрэн боломжтой байсан. Учир нь, хорих ялаасаа хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хууль зүйн үндэслэл нь “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тал хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй  хувийг эдэлсэн бол  хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сард Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутган яллалсан байдаг.

Дээд шүүхээс  Б.Нямдаваа, Б.Шижиржаргал,  Н.Баттөгс нар нь  төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлж,  найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт Н.Номтойбаяр гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж үзсэн юм. 

Харин  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд зорилтот төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь  гэмт хэргийн шинжийг  агуулсан гэж үзээд Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил хорих ял оноосон. Тэгвэл тэр твитерт ийн жиргэжээ...

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-01 05:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?