КОВИД-19 ХҮҮХДҮҮДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ?

Сэтгүүлчийн үг

КОВИД-19 халдварыг цар тахал хэмээн зарласнаас хойш нэг жилийн хугацаанд дэлхийн хүүхдүүд маш их хувиран өөрчлөгдөж, доройтсон “шинэ бодит байдал”-тай нүүр тулсныг НҮБ-ын Хүүхдийн Сангийн сүүлийн үеийн тоо баримтууд бидэнд харуулж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Фор хэлэхдээ “КОВИД-19  цар тахлын үеийн нэг жилийн хугацаанд хүүхдийн эрхийн бүхий л чиглэлд гарсан ахиц дэвшилд ухралт гарлаа. Өлсгөлөн, хөл хорио, тусгаарлалт, хүчирхийлэл, сэтгэл зүйн хямрал, ядууралд өртсөн, хүчинд автаж хүнтэй гэрлэсэн хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэдний сурч боловсрох, нийгэмших боломж, эрүүл мэнд, хоол тэжээл, хамгаалал зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж буурчээ. Цар тахлын үр дагавар хүүхдийн цаашдын ирээдүйд ч арилшгүй ул мөрөө үлдээх нь эргэлзээгүй“ гэв.

2021 оны 3 дугаар сарын байдлаар 107 оронд 71 сая хүн КОВИД-19-ийн  халдвар авсны (дэлхийн нийт халдварын 62 хувь) 13 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд, залуус байна.

Дэлхий даяар168 сая гаруй сурагчийнсургууль бараг бүтэн жилийн турш хаалттай байна. Сургуулийг бүрэн буюу хэсэгчлэн хаасан орнуудын гуравны хоёр нь Латин Америк болон Карибын тэнгисийн улсууд байна.

A girl sells bottles of juice prepared by her grandmother at a market in Thailand.
 

UNICEF/UNI358506/Brown

A girl sells bottles of juice prepared by her grandmother at a market in Thailand.

Хөгжиж буй орнуудад хүүхдийн ядуурал 15 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Эдгээр улсад 140 сая хүүхэд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдрах тооцоолол гарчээ.

A girl plays among some trees near her home in Pandayacu, Ecuador.
 

UNICEF/UNI340932/Kingman

A girl plays among some trees near her home in Pandayacu, Ecuador.

Сургуулийн насны 3 хүүхэд тутмын 1 нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна.

Two Syrian refugees sit on the floor of a shelter in Jordan.
 

UNICEF/UN0357027/Saman

Two Syrian refugees sit on the floor of a shelter in Jordan.

2020 оны 11 дүгээр сарын байдлаар хил нь хаалттай 59 улсад ксенофоби буюу гадны иргэдийг үзэн ядах, гадуурхах байдал нэмэгдсэний улмаас дүрвэгсэд болон орогнол хүсэгчид КОВИД-19 халдварын хүрээнд авч хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын үйлчилгээг авах боломжгүй байна.

A child is vaccinated against measles at a nutrition centre in Hargeisa, Somaliland.
 

UNICEF/UN0414894/Naftalin

A child is vaccinated against measles at a nutrition centre in Hargeisa, Somaliland.

Дэлхийн 26 оронд улаанбурхан өвчний эсрэг кампанит ажлыг түр зогсоосны улмаас 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 94 сая гаруй хүн вакцинд хамрагдах боломжгүй болох эрсдэлтэй байна.

A 15-year-old girl sits at her home in conflict-affected eastern Ukraine.
 

UNICEF/UN0399567/Filippov

A 15-year-old girl sits at her home in conflict-affected eastern Ukraine.

Өсвөр насны 7 хүүхэд тутмын нэг нь өнгөрсөн жилийн ихэнх хугацааг гэртээ хөл хорионд өнгөрүүлсэн тул ганцаардал, сэтгэл зүйн түгшүүр, дарамт мэдэрсэн байна.

Mothers and their babies take part in a nutrition activity in their community in Bertoua, Cameroon.
 

UNICEF/UN0422215/Dejongh

Mothers and their babies take part in a nutrition activity in their community in Bertoua, Cameroon.

Зөвхөн 2020 онд 5 хүртэлх насны 6-7 сая хүүхэд тураал, хоол тэжээлийн хурц дуталд нэмж өртсөн бөгөөд үүний улмаас 2020 оны 11 дүгээр сарын байдлаар тураалд өртсөн хүүхдийн тоо 14 хувиар өсөж, нийт 54 саяд хүрчээ. Ялангуяа Сахар орчмын Африк ба Өмнөд Азид сар тутамд хүүхдийн эндэгдэл 10,000 гаруйгаар нэмэгдэж болзошгүй байна.

Children wash their hands at a Global Hand Washing Day event organized by UNICEF Bangladesh in Dhaka.
 

UNICEF/UN0354647/Kiron

Children wash their hands at a Global Hand Washing Day event organized by UNICEF Bangladesh in Dhaka.

Дэлхий дахинд ойролцоогоор 3 тэрбум орчим хүн гэртээ гараа савандаж угаах боломжгүй байна. Буурай хөгжилтэй орнуудад хүмүүсийн дөрөвний гурав нь, сургуулиудын гуравны хоёроос илүү нь, эрүүл мэндийн байгууллагуудын дөрөвний нэг нь КОВИД-19-ийн халдварын тархалтыг бууруулахад шаардлагатай эрүүл ахуйн суурь үйлчилгээ, хэрэгслүүд дутагдалтай нөхцөлд байна. Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хомсдолоос үүдэлтэй өвчнөөр өдөрт дунджаар тав хүртэлх насны 700 хүүхэд нас барж байна.

                                                                                                                                         НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн. [64.119.22.xxx]

    Гадаадын жуулчид Богд хааны музейг шүтэн биширдэг.

  • Зочин

    Иргэн. [64.119.22.xxx]

    Club House-ын гишүүнчлэлтэй болох ёстой.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?