Х.ЭРДЭНЭТ-ОД ОЛОН УЛСЫН ЖҮДОГИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛД СОНГОГДЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-09 03:27

Сэтгүүлчийн үг

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ удирдах зөвлөлийн хурал болж Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг МУГТ Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгосон байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй бөгөөд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-09 03:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?