ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ "WIN-WIN" ЗАРЧИМ БАРЬЖ ШИНЭЧИЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-08 03:46

Сэтгүүлчийн үг

Оюутолгойн гэрээг төслийн гаднын хөрөнгө оруулагч тал болон Монгол Улсын эрх ашгийг тэнцвэржүүлсэн "win-win" зарчмыг барьж шинэчлэх ажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим хуудастаа мэдээлэв.

Тэрбээр Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцсийн хувилбарыг Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын багийг ахлан ажиллаж буй билээ. Тус ажлын багийнхан өчигдөр (2021.03.08) Оюутолгой төслийн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцжээ.

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дээрх ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-08 03:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?