ТӨРИЙН ОРДНЫ БАРУУН ЖИГҮҮРТ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

Сэтгүүлчийн үг
Төрийн ордонд нэг тохиолдол батлагджээ. Тодруулбал, Төрийн ордонд төрийн үйлчилгээний ажилтны шинжилгээнээс халдвар илэрч, Төрийн ордны баруун жигүүрийг хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна. Харин тухайн халдвар илэрсэн хүний уулзсан хүмүүсээс нь шинжилгээ авч, явсан маршрутыг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Сануулахад, сүүлийн 24 цагт 67 хүнээс халдвар илэрсэн. 63 нь Улаанбаатарт 4 нь Төв аймагт бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл