ЮНЕСКОГИЙН СОЁЛЫН ӨВ: ИНГЭНД БОТГО АВАХУУЛАХ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ

Сэтгүүлчийн үг

Ингэнд ботго авахуулах зан үйл нь Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн.
Ингэнд ботго авахуулах Монголчуудын уламжлалт зан үйл бол эзэн хүнээс малтайгаа харилцах сэтгэл зүйн харилцааны өвөрмөц хэлбэрийг илэрхийлсэн соёлын биет бус өвийн онцлог нэгэн илэрхийлэл юм.
Ботго авахуулах гэдэг нь төлөө голсон эхэд ботгыг нь авахуулах, өнчирсөн ботгыг өөр эхэд дасгаж авахуулах, ботго нь эндсэн ингэний сүү саалийг ашиглах зорилгоор өөр эхийн төлийг авахуулахад ингийг дуу хөгжмийн ая эгшгээр аргадан уяруулах уламжлалт зан үйл юм. Ингэнд ботго авахуулахад уйгагүй удаан хөдөлмөр шаардагдах бөгөөд олон цагаар ялангуяа өглөө, үдшийн цагаар уянгалаг аялгаар хөөслөн, эх, ботго хоёрыг учирлан аргадан замаар дасган дотносуулдаг. Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулан маллаж ирэхдээ малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад “хөөс” хэмээх тухайлсан аялага, дуу-дохиог хэрэглэж ирсэн уламжлалтай. Хөөслөн аргадах энэ аргыг тэмээчин айлын эзэгтэй бүр эзэмшсэн байх боловч энэ арга амжилт олохгүй тохиолдолд дуу, хөгжимд мэргэшсэн ардын авъяастан оролцох зайлшгүй шаардлага гарах бөгөөд хэрэв тухайн хот айлд уг зан үйлд мэргэшсэн авъяастан байхгүй бол өөр газраас тусгайлан урих явдал гардаг. Энэ тохиолдолд эх малд төл авахуулах зан үйл нь шүлэг, дуу, хөгжим, түүний дотор морин хуур, аман хэл хуур тоглох, лимбэ эгшиглүүлэх зэргээр ганц нэг бус өөр өөрийн үүрэг бүхий мэргэшсэн хүмүүс хамтаар оролцдог илүү нийлмэл цогц шинж бүхий зан үйл болон өргөждөг.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://ich.unesco.org/en/USL/coaxing-ritual-for-camels-01061

 эх сурвалж: unesco.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?