ГЭР ШАТАЖ, БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-23 03:06

Сэтгүүлчийн үг

Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн гал түймэр, осол аваарын хоногийн мэдээллийг хүргэж байна.

  • ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн очиж иргэн Б-ийн 10х6 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 1 давхарт “Мини маркет” хүнсний дэлгүүрт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ховд гол” 5 дугаар багийн “Найрамдал” гудамжинд “Үйлчилгээний төв” шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:41 цагт очиж “Номин Астана” ХХК-ийн 10х10 метрийн хэмжээтэй үйлчилгээний 3 давхар барилгын нэгдүгээр давхарт шатны хонгилд эд зүйлс шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан. Гал түймрээс Н /13 настай, эрэгтэй/, Н /17 настай, эрэгтэй/, А /15 настай, эмэгтэй/ нарын 3 иргэнийг аварсан.

Хувийн өмчид гарсан:

  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хэрлэн хорооллын 02 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 08:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:55 цагт очиж 0иргэн Б-ийн “Дэевүү Ланос” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 239 км, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км/-т 5 ханатай гэр 02.22-ны өдрийн 15:30 цагийн үед шатсан тухай мэдээллийг 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тухай мэдээллийг авсан.
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 22 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.2 км замыг туулан 21:01 цагт очиж иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 22:35 цагт очиж “Үлэмж Кашмер” ХХК-ийн түүхий эдийн цэгийн 14х8 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

-Автозамын тээврийн осолӨмнөговь аймаг, Цогт-Овоо сум Найз багийн “Өгсөх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 10 км/-т Ачааны автомашины чиргүүл салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан тухай дуудлагыг 02.22-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн газрын 3 алба хаагч, мэргэжлийн хяналтын газрын 1 ажилтан, сумын мэргэжлийн ангийн 13 хүн, 3 автомашин, нийт 18 хүн, 4 автомашинтай 14:21 цагт очиж Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд зорчин явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн 09-18 УНМ улсын дугаартай, “Хово 33-4257 загварын ачааны автомашины чиргүүл /53 тн шатахуунтай/ салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан байсныг хамгаалалтад авч, асгарч байсан түлшийг зөөвөрлөж аюулгүй болгосон.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-23 03:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?