ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАРЫН ТАНГАРАГ ӨРГӨСНИЙГ ТЭМДЭГЛЭХ “ЁСЛОЛ” ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОВ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 05:28

Сэтгүүлчийн үг

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий хуульчдын бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, иргэд цахим орчинд хүний эрх, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар талцан мэтгэлцэж,  маргалдсаар өнжсөн. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1-д зааснаар “биеэ үнэлэлтийг зохион байгуулсан” гэх үндэслэлээр хэргийг шалгаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн бичлэгт гарч, “биеэ үнэлэгч” гэж нэрлэгдсэн эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл ч байна. Баттай эх сурвалжийн өгүүлснээр бичлэгт болсон үйл явдал нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Д.Отгонбаатар томилогдсоныг тэмдэглэсэнтэй холбоотой аж. Өмнө Улсын дээд шүүхийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Донийн Отгонбаярын шүүгчийн тангараг өргөх үйл ажиллагаа 2021 оны 1 дүгээр сарын 28-нд Булган аймаг дахь шүүхийн байранд зохион байгуулагдсан юм байна. Шүүгчийг мэргэшил, мэдрэмжээс гадна ёс зүйн асар өндөр дэгтэй, шуудхан хэлчихэд “хүн” шиг хүн хийдэг гэж ахмад хуульч хэлж байсан удаатай. Харин өнөөгийн шүүгчид, шударга ёсыг төрийн нэрийн өмнөөс хийх албанд томилогдсоноо хууль бус аргачлалаар “тэмдэглэж”,  шударга ёс тогтоох эрх мэдлийг  хуулийг мушгин гуйвуулах гол хэрэгсэл хэмээн нийгэмд түгээж буйн гэм бурууг хэрхэн залж залруулах ёстой юм бэ... Ташрамд тэмдэглэхэд, Булган аймгийн шүүхийн сайтад тангараг өргөсөн зургаа оруулсан байсан ч өнөөдөр тангараг өргөсөн бүх мэдээлллийг устгасан байна лээ...

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 05:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.26.194.xxx]

    Хамгийн өндөр ёс суртахуунтай хүмүүсийг шүүгч болгоё

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?