МОНГОЛ УЛС ОКСФОРДЫН АСТРАЗЕНЕКА ВАКЦИН ХҮЛЭЭЖ АВЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:14

Сэтгүүлчийн үг

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150.000 тунг өнөөдөр Монгол Улсад хүлээлгэн өглөө.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Энэтхэг Улс нь КОВИД-19- ийн эсрэг вакциныг бидний “оюун санаа хөрш”, “Стратегийн түнш” болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” гэлээ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол Улсыг 150 мянган Ковидын вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэх болно. Энэтхэг, Монголын стратегийн түншлэл өргөжиж Монгол, Энэтхэгийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна” гэв.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?