"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" АРГА ХЭМЖЭЭ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:12

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.22/ хийлээ.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

-Өчигдөр Баянзүрх дүүргийн 32 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Нийт 51275 өрхийн төлөөллөөс шинжилгээ авч, төлөвлөсөн цагаас өмнө дуусгавар болсон. Учир нь лабораторийн хүчин чадалд тулгуурлаж сорьцыг ачаалал дараалал үүсгэхгүй байхаар зохицуулж байгаа. Хэд хэдэн шалтгааны улмаас ачаалал нэмэгдэж байна. Тодруулбал, "Өнөөдөр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ дуусгавар болно.  Цаашид тандалт судалгааны ажил хийгдэхгүй, ажилд явахад  шинжилгээ нэхнэ" зэрэг шалтгааны улмаас ачаалал нэмэгдэж байгаа.

Тиймээс өнөөдөр Баянзүрх дүүрэгт  суурин болон явуулын цэгээр шинжилгээ авахаар төлөвлөсөн. Тодруулбал, хоёрдугаар сарын 08-наас хойш Баянзүрх дүүргийн шинжилгээ өгч амжилгүй үлдсэн өрхөөс шинжилгээ авна.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болохгүй. Мөн 2 дугаар сарын 23-наас хойш эрсдэл ихтэй хороо дүүргийн бүсүүдэд өргөтгөсөн тандалт судалгааны ажил хийгдэнэ. Бусад дүүргүүдэд шинжилгээ өгч амжаагүй айл өрхүүдээс явуулын цэгээр шинжилгээ авч байгаа. 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:12

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?