55 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:10

Сэтгүүлчийн үг

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна. Энэ арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Харин уг арга хэмжээг энэ сарын 23-наас өргөтгөсөн байдлаар үргэлжлүүлэн авна гэдгийг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Хоёрдугаар сарын 21-ний өдөр нийтдээ 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс covid-19 илэрлээ. Эдгээр 55 хүний 24 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Нийтдээ 102 тохиолдол "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрлээ. Улаанбаатар хотод нийтдээ 1852 тохиолдол бүртгэгдлээ. 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2178 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2693 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1933 байгаа. Өнөөдрийн байдлаар 745 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 657 хүн хөнгөн, хүндэвтэр 80, хүнд 6, маш хүнд 2 хүн байгаа.

Үүнээс ХӨСҮТ-д 172 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 133 хүн хөнгөн, хүндэвтэр 31, хүнд 6,  маш хүнд 2 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 201 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 152, хүндэвтэр 49 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 350 хүн эмчилгээнд байгаа.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?