С.АМАРСАЙХАН: ГУРАВДУГААР САРЫН 10-НААС ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР НЭЭНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:59

Сэтгүүлчийн үг

Хоёрдугаар сарын 23-наас нээгдэх салбаруудыг УОК-оос танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан, "Хоёрдугаар сарын 23-наас ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг түвшинд шилжүүлж байгаа. Ажил амьдралын хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан цар тахлын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулж дууслаа. Энэ цагаас эхлэн тодорхой дүрэм журам мөрдөж  ажиллана. Уг дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулсан.

Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг сайтар хангах зайлшгүй шаардлага бий. Сургууль, сургалтын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар нээнэ. Цахимаар хичээл орж байгаа боловч олон айл өрхийн хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа учир танхимын хичээлийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулна. Одоогийн байдлаар хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй. 18 наснаас дээш насны хүнд вакцин хийнэ.

Нийслэлд цар тахлын 150 гаруй голомт бий. Эрсдэлтэй нөхцөл байдалд хичээлийг танхимын сургалтаар эхлүүлэх боломжгүй. ААН-үүдийг нээж байна. 10-14 хоногийн хугацаанд эрсдэлийг тооцохын зэрэгцээ, бэлтгэл хангаж байж сургууль, цэцэрлэгийг нээнэ гэж ойлгож болно." гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:59

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?