ГАДААДААС ИРЖ БАЙГАА ИРГЭДИЙГ 10-14 ХОНОГ ТУСГААРЛАНА
Сэтгүүлчийн үг
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ татан авахтай холбоотой ажлууд зохион байгуулагдаж байна. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 нислэгээр үе шаттайгаар татаж авна. Ирж буй иргэддээ гурван төрлийн тусгаарлах байрны сонголт бий болгоно. Татан авалтаар ирсэн иргэдээ 10-14 хоногийн хугацаанд тусгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Шинэ вирус буюу мутацид орсон вирусийн бүсээс ирж байгаа иргэдээ 14 хоног тусгаарлана. Бусад харьцангүй аюулгүй бүсээс ирж байгаа иргэдээ 10 хоног тусгаарлана. Цаашид гэрээр тусгаарлаж цахим эмчилгээ, зөвлөгөө өгөх замаар иргэдийг гэрийн орчинд тусгаарлах ажлыг энэ сарын 23-наас хийх зохион байгуулж байна. Мөн гадаадаас ирж байгаа иргэдийн билетийн хөнгөлөлт үзүүлнэ.
Сэтгэгдэл