ОРОСЫН ШҮҮХ АЛЕКСЕЙ НАВАЛЬНЫЙД ОНООСОН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:42

Сэтгүүлчийн үг

Бямба гарагт Москва хотын давж заалдах шатны шүүх Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд өмнө нь оноогоод байсан хоёр жил хагасын хугацаанд шоронд хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.  2014 онд Навальныйг нийтийн өмч хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт яллаж, тэнсэн харгалзах ял оноож байв. Тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн шалтгаанаар саяхан шүүх түүний шоронд хорих ялыг буцаан сэргээсэн юм.

Шүүх хуралд оролцохдоо Навальный “Би эрх чөлөөтэй Орос орныг хүсдэг ч энэ нь хангалтгүй юм байна. Бидэнд бүх зүйл байгаа ч аз жаргал дутагдаж байна. Орос зөвхөн эрх чөлөөтэй болоод зогсохгүй аз жаргалтай орон болох ёстой” гэж мэдэгджээ. Өчигдрийн шүүх хурлаар хоёр жил хагасын хорих ялаас 45 хоногийг хасах шийдвэр гарахад Навальный “Хамаагүй дээрдлээ!” хэмээн хошигносон байна.  Бямба гарагт Москвагийн Бабушкин дүүргийн шүүхэд Навальныйтай холбоотой өөр нэг шүүх хурал болж, бусдын нэр хүндэд халдсан хэргээр мөнгөн торгууль оноожээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард сошиал хуудсандаа бичсэн зүйлээс болж тэр буруутгагдсан байна. Тухайн үед ОХУ-ын үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа нэр алдартай олон хүн  илэрхийлж буйг харуулсан нэвтрүүлэг олон нийтийн телевизийн сувгаар цадагдаж байжээ. Уг видео бичлэгийн талаар Навальный сошиал хуудсанда шүүмжилж бичсэн юм байна. Гэтэл үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж ярьсан хүмүүсийн дотроос дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, 94 настай Игнат Артеменко нэр төрд нь халдлаа хэмээн шүүхэд гомдол гаргажээ.  Навальныйд оноосон торгуулийн хэмжээ 850,000 рубль ($11,480) болсон байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?