ИРГЭДИЙГ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ОРОН НУТАГ РУУ ЯВУУЛАХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:32

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 23-наас эхлэн нийслэлээс орон нутаг руу зорчих иргэдийг PCR шинжилгээг нь үзэж явуулна гэсэн мэдээллийг холбогдох байгууллагуудаас өгч байв. Гэвч Шадар сайд өнөөдөр (2021.02.20) ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэдийг нийслэлээс орон нутаг руу явуулахгүй болохыг мэдээллээ.

Тэрбээр "УОК-оос гаргаж буй шийдвэрүүд холбогдох байгууллагуудын уялдаа холбоо харьцангуй ойлголцол болон гүйцэтгэл нэг яваа гэж ойлгож байгаа. Өмнө нь хөдөө орон нутаг руу явж чадахгүй байсан иргэд PCR шинжилгээ өгөөд явсан. Онцгой тохиолдолд буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээ өгүүлээд, маршрутын дагуу хяналт тавьж, хөдөө орон нутаг руу явуулах ажил зохицуулагдаж байна. Бусдаар хяналтгүйгээр орон нутаг явна гэсэн ойлголт байхгүй" гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?