Ж.БАТ-ЭРДЭНЭ:УИХ ЦЭЦИЙН 12 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ЁСТОЙ БАЙСАН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-18 03:25

Сэтгүүлчийн үг

УИХ-ын өнгөрөгч чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж аваагүй. Ингэснээр 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах одоогийн хуулийн зохицуулалт хэвээр үлдсэн.  Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Миний барьж байгаа хоёр логикийн хувьд нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэц гэдэг бол Үндсэн хуулийн манаач нь юм. Энэ байгууллагаас “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гарсан бол тэр нь эцсийн шийдвэр болоод явах ёстой. Энэ утгаар нь УИХ Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж авах ёстой байсан. Хоёрдугаарт, зөвхөн цагаан захтнуудын хэрэг гэхээс илүүтэй үүний цаана нь ямар ч гэмт хэрэг байж болно Тухайн иргэн тодорхой хугацааны дараа өөрийгөө өмгөөлөх, хамгаалах хүний эрхийн үнэт зүйлийг хүндэтгэх үүднээс хөөн хэлэлцэх хугацааг хуулийн практикт бий болгосон. Түүнээс биш хэн нэгэн хүнийг өмөөрөх эсвэл буцааж хэргийг нь шалгаж яллахдаа биш юм. Хүний эрхийн гол лоозон ч үүнд явж байх ёстой.” хэмээн байр сууриа илэрхийллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-18 03:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?