А.АМУНДРАГ ҮДЭХ ЁСЛОЛ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-16 05:01

Сэтгүүлчийн үг

“Шинэ үе”-ийн гэх тодотголтой Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэчлэлийг эхлүүлж, төрийн данхгар бүтцийг багасган, цомхон, цахим засаглалийг бий болгохыг энэ тэргүүний зорилгоо хэмээн тодорхойлсон билээ. Тэгвэл тус “шинэ үе”-ийн Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн бодлогын зөвлөхөөрөө А.Амундраг сонгосон гэх мэдээлэл бий.

Тэрбээр 2007 онд “News.mn” төслийг санаачлан медиа салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2009 оноос “Боловсрол суваг” телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж улмаар “Монгол масс медиа” группыг 2010 оноос хойш тасралтгүй удирдаж өдгөө мэдээ, мэдээллийн төрөлжсөн “Монголын медиа корпораци”, контент үйлдвэрлэлийн “Гэр” контент групп, онлайн болон телевизийн худалдааны “Шууд” суваг бүхий олон талын үйл ажиллагаатай Монголын тэргүүлэх медиа групп болгож өргөжүүлсэн юм.

А.Амундра нь “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ “Монгол масс медиа” группийн ТУЗ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан юм. Түүнийг Ерөнхий сайдын Хөгжлийн бодлогоор зөвлөхөөр томилохоор болсонтйо холбоотойгоор “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байна. Төрйин албанд, улс орны хөгжлийн бодлого тодорхойлох албанд тохоон томилогдож буй түүнийг “Бодь интернэшнл” ХХК-ийн хамт олон нь гаргаж өгөхөөр хөл хориог ч үл харгалзан бичил хэмжээний шоу зохион байгуулжээ. Эл үдэлтийн баярыг битүүний урд өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд тэмдэглэсэн агаад харамсалтай эл арга хэмжээнд оролцсон “Бодь интернэшнл” ХХК-ийн ажилтан залуу согтуугаар машин барьж харих замдаа автын осол гаргаж, амиа алджээ. Амны билгээс ашдынх гэдэг үг бий. “Шинэ үе”-ийн засгийн Хөгжлийн бодлогын зөвлөхийн эхлэл ийнхүү Монгол Улсын иргэний амины гарзтайгаар эхэлсэн нь сайны ёр уу, эсвэл гэх асуулт иргэдийн дунд эргэлзээ дагуулж эхэлснийг энэ ташрамд дуулгачихъя.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-16 05:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.186.xxx]

    Архи хар мөртэй. Хайран хүний амь.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?