Д.ТОГТОХСҮРЭН: ЗАСГИЙН ГАЗАРТ НЭГ ИХ ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ БАЙХ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-01-22 08:39

Сэтгүүлчийн үг

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шинэ Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналтайгаар дэмжсэн. Одоо МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж байгаа бөгөөд дараагийн Ерөнхий сайдын нэрийг эцэслэн тодруулж, УИХ-д оруулж ирэх юм.

Шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг бөгөөд хуучин танхимын ихэнх сайд нарыг үлдээж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хувь хүний байр суурийг хэлэхэд ихээхэн өөрчлөлт орохгүй байх. Шинэ Ерөнхий сайд шийдвэрээ гаргах байх. Засгийн газрын зарим сайд нар ажлаа дөнгөж эхэлж байхад халаа сэлгээ хийж, бүтцийн өөрчлөлт хийх хэрэггүй байх гэсэн байр суурьтай байна" гэж хэлжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-01-22 08:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?