УЛААНЧУЛУУТАД ХАЯСАН ЭМНЭЛГИЙН ХОГ ХАЯГДАЛ “COVID-19”-ТЭЙ ХОЛБООГҮЙ

Сэтгүүлчийн үг

 Улаанчулуутын хогийн цэгт энэ сарын 8-нд хаясан эмнэлгийн аюултай хог хаягдал нь “COVID-19”-тэй холбоогүй болохыг эхний байдлаар тогтоосон талаарх мэдээллийг МХЕГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд өнөөдөр мэдэгдэв.

Аюултай хог хаягдал гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж, хортой хий ялгаруулдаг. Хүн амьтан байгаль орчинд богино болон удаан хугацаанд хортой нөлөө үзүүлдэг хог юм. 

Экологийн цагдаагийн газрын Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Баатар хэлэхдээ "Уг хог хаягдал нь 2013 онд говийн аймгуудаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Өмнөговь аймагт явуулсан малын "бруцеллёзын үүсгүүр ийлдэс" гэсэн сорил, шинжилгээний дээжүүд байсан. Нийт 196.3 килограмм жинтэй энэ хогийг тухайн шинжилгээний дээжүүд нь бруцеллёзын тандалтын сан бүрдүүлэх зорилгоор хийсэн байна гэв. Гэхдээ 2013 онд хийсэн ийм шинжилгээний дээжийг яах гэж өнөөдрийг хүртэл хөлдүү байдлаар хадгалж байсан талаар шалгаж байгаа аж.  “Элемент ХХК”-ийн жолооч 12 дугаар сарын 9-ний өглөө дурдаж буй хогийг ариутгал, буталгаа хийлгүй ил хаяж, булж орхилгүй орхисон байжээ. 

“Элемент ХХК нийт 1200 орчим эрүүл мэндийн байгууллага, 534 эм хангамжийн байгууллагатай гэрээтэй. Өдөрт дунджаар эмнэлгээс гарч байгаа 4.5-5 орчим тонны аюултай хог хаягдлыг цуглуулж, устгаж, боловсруулдаг газар юм.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?