СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХОРООНЫ 15-Р ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 15-р ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд цахимаар болж байна. Цар тахлын улмаас хуралдаан анх удаа онлайн хэлбэрээр явагдаж 140 гаруй орны 800 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.байна. Хуралдааныг Ямайка улсын Соёл, жендэр, энтертайнмент, спортын сайд хатагтай Оливиа Гранж даргалж байна.

Хуралдааныг нээж ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэй “Соёлын биет бус өв нь хүн төрөлхтний шархыг эдгээх хүчирхэг хэрэгсэл юм” гэдгийг цохон тэмдэглэж, Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын жагсаалтад бүртгэгдсэн соёлын биет өвүүд нь дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн 2030 он хүртэлх зорилт болох Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хангахад хувь нэмэр оруулж харилцан хамааралтай байгааг дурдан “Амьд өв ба тогтвортой хөгжлийг сурталчлах” шинэ хэрэгсэл ЮНЕСКО-оос гаргасныг танилцуулав.

Энэхүү хуралдаанаар Монгол улсаас Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа” болон “Ингэнд ботго авахуулах уламжлалт зан үйл” өвүүдийн хадгалалт хамгаалалтын тайланг хэлэлцэж хорооноос тодорхой зөвлөмж өглөө. Манай улс “Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа” өвийг хамгаалах чиглэлээр Соёлын биет бус өвийн олон улсын сангаас туслалцаа авч төсөл хэрэгжүүлж байгаа юм.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.26.195.xxx]

    Амжилт

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?