НИЙСЛЭЛ ЦАХИМААР АЛБАН БИЧИГ ХҮЛЭЭН АВНА

Сэтгүүлчийн үг

Коронавируст халдварын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, Цахим албан бичгийн https://smartoffice.mn/ системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэх ажил хийгдэж байна.

Уг ажлыг хэрэгжүүлснээр цаашид цаасаар албан бичиг хүлээн авахыг бүрэн зогсоох юм. Энэхүү харилцааг Төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хүрээнд хэрэгжүүлэх  бөгөөд тоон гарын үсэггүй аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг системийн хөгжүүлэгч болон Нийслэлийн Архивын газартай хамтран хэрэгжүүлэхээр системийн бэлтгэл ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хийж байна.

“Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагууд систем ашиглах түр хугацааны эрх авч, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжтой юм. Түүнээс гадна уг системээр албан бичиг солилцох аж ахуйн нэгж байгууллагуудын албан бичигт “Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт”-ыг хангасан байх шаардлага тавигдах юм. Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй байна.

Түр эрхтэй хэрэглэгчид нь 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор Тоон гарын үсгээ гэрчилгээ олгогч байгууллагаас авч, бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатай юм байна

Одоогийн байдлаар тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Тридүм И-Секьюрити” ХХК, ”Монпасс Са” ХХК, “Ви Эс Эм” ХХК, “Нью компас” ХХК зэрэг байгууллагууд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож байна гэж Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

                                                                                                         Тоон гарын үсэг олгогч байгууллагуудын мэдээлэл: 

                                                                                                         Тридум кей ХХК  Утас: 7012-0722

                                                                                                         Монпасс Са ХХК  Утас: 1800-2535

                                                                                                         Ньюкомпасс ХХК  Утас: 7011-9190, 9901-8525, 9111-1104

                                                                                                         ВиЭсЭм СА ХХК  Утас: 7600-1617



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR MAXWELL [129.205.124.xxx]

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?