ГУРВАН ЭМЭГТЭЙН НЭГ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН БАЙДАГ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-29 02:57

Сэтгүүлчийн үг

Бүх нийтийн хөл хориотой байгаа энэ үед охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг өрнүүлж байна.  Монгол Улсад 2017 онд Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь (31.2%) амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр /хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн зургаа нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн дөрвөн хүн тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна.

Та болон таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй нөхцөлд байгаа бол, мөн хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан, сонссон тохиолдолд дараах яаралтай тусламжийн дугаарууд руу холбогдоорой. Эдгээр нь энгийн утасны тарифаар болон нэгжгүй үедээ ч ярих боломжтой дугаарууд юм.

  • Цагдаагийн шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах утас 102
  • Тусламжийн утас 108 
  • Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас 107 
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас 96490505 
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136 
  • Сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 18002000 
  • "КОВИД-19"-ийн талаарх мэдээлэл өгөх утас 119


Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-29 02:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?