"EBARIMT" AПП ҮНИЙН ХЯНАЛТ ХИЙХ, КОРОНА ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Өнөөдөртөө багтаан "Ebarimt апп" ашиглан газар дээрээс нь бодит баримт(барааны зураг, үнэ)-ыг хүлээн авах системийг ажиллуулж эхлэхэд бэлэн болно.

Ингэснээр:

  • Хуурамч дуудлага, худал мэдээллийг хаах боломж шууд бүрдэнэ. 
  • Хөл хорионы цаг хугацаанд албан хаагчид заавал газар дээр нь хяналт шалгалт хийж тогтоохгүйгээр ажиллах боломж бүрдэнэ. 
  • Иргэн бүр үнийн хяналт тавих боломж бүрдэнэ.
  • Хяналт тавьж чадахгүй байгаа жижиг дэлгүүр, эмийн санг шууд хяналтанд байлгах боломж бүрдэнэ. 
  • Үнийн хэлбэлзэл болон зохицуулалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрээс шууд хийх боломж бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, үнийн хяналтыг иргэн бүр хийх нөхцөл бүрдэж байгаа юм.

Та тухайн бараа бүтээгдэхүүн зах зээлийн ханшаас үнэтэй байвал холбогдох байгууллагуудад мэдэгдсэнээр арга хэмжээ авах боломжтой. 

Тодруулбал, Ибаримт апп(Update хийгээрэй)-Үйлчилгээ-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар-Гомдол мэдээлэх хэсэгт нэвтэрч шууд үнэ, зургийг баримтжуулж өгсөнөөр корона илэрлээ гэхэд тухайн уншуулсан QR кодоор тань цаг минут, эргэн тойронд байсан бүх хүнийг шууд хэн нь хэн бэ гэдгийг мэдэх боломж бүрдэнэ гэсэн үг. Нийслэлд 17000 цэг (дэлгүүр, зах, худалдааны төвүүд) Орон нутагт 9000 цэгдээр QR code уншуулах боломжтой.

Эх сурвалж:Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?