ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 27-ООР НЭМЭГДЛЭЭ

Сэтгүүлчийн үг
Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын тархалттай холбоотой өнөөдрийн /2020.11.25/ 11.00 цагийн мэдээллээ танилцууллаа. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд 3301 хүнд шинжилгээ хийхэд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт Covid-19 халдвар илрээгүй байна. Харин Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Улаанбаатар хотод зургаан тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 699 болжээ. Батлагдсан 699 тохиолдлоос 350 хүн нь Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа бол маш хүнд нэг хүн амьсгалын аппаратанд оржээ.
Товчхондоо, Covid-19 цар тахлын голомт болоод буй Улаанбаатар хотыг дүүргээр нь танилцуулбал, Баянгол 14, Сонгинохайрхан 9, Банязүрх 17, Сүхбаатар 11, Чингэлтэй 1, Багануур 1, Хан-Уулд 7 тохиолдол тус бүр бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл