ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий үйлдвэр болох Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийт ажиллагсдын 50 орчим хувь нь цахимаар гэрээсээ ажиллахаар зохион байгуулжээ. 

Үйлдвэрийн ажилчдаас тусгаарлалтад 28 хүн байна. Эдгээр нь голомтын бүсэд ажиллаж байгаад ирсэн хүмүүс юм. 12 хүнийг дам хавьталд орсон байж болзошгүй тул гэрт нь тусгаарлаад байна.

Төмөр замтай уялдаа холбоотой ажилладаг Тээвэр ложистикийн төвийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдаж, хариу сөрөг гарсан байна.

Эрдэнэт үйлдвэр бүх ажилчдаа шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?