"КОВИД-19"-ИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР ДАВАН ТУУЛЪЯ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан гаргаж, 2030 он гэхэд монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно гэж тооцсон байна. Гэвч өнөөдөр дэлхий нийтийг хамарсан аюулт цар цахал болор ковид-19 гарч улс орнуудын төлөвлөж байсан хүний хөгжлийн асуудалд анхаарлын тэмдэг тавиад байна. Бид ковид-19 өвчний голомт илэрч өдөр бүр нэмэгдсээр байгаа үед хэрхэн даван туулах вэ? Төр засаг төдийгүй иргэн бүр сэрэмжлэх, хариуцлагатай байх ёстой.

Нийгмийн сүлжээ, сошиал ертөнцийг хүн өөрөө бүтээсэн. Харамсалтай нь түүнийг хэт даган хошуурах, улмаар төр шийдвэр гаргахдаа олон нийтийн санаа бодлыг тусгахыг эрмэлзэснээс  хийсвэр байдлыг өөгшүүлэх хандлага анзаарагдаж байна. Сөрөг хүчин зэрэг улс төр, хувь хүний үзэл бодол, зохион байгуулалттай үйлдлийг ялгаж шийдвэртээ тусгах нь зүйтэй юм. Тухайлбал, 21 хоног тусгаарлагдсан иргэнийг дахин гэрт нь 14 хоног тусгаарлах шийдвэрийг цуцалсан хариуцлагагүй шийдвэрийн гор нь нийт үндэстэнд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна.

Мэргэжлийн зөвлөгөө, ухаалаг шийдвэр чухал байна. Өмнө нь аль ч улс үндэстний эрүүл мэндийн байгууллага ийм хүнд нөхцөлтэй тулгарч байгаагүй. Манай ЭМЯ-ны гаргах зохион байгуулалт, түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж ковид-19 өвчин монголчууд дунд хэр удаан байхыг шийднэ. ДЭМБ-аас өгч буй зөвлөгөө, бусад орнуудын сайн туршлагаас суралцах хэрэгтэй юм.

Иргэд, бид туйлын хариуцлагатай байж төр засгийнхаа гаргасан шийдвэр зөвлөмжийг дагая. Миний эрх, бусдын эрхээр хязгаарлагдахыг санаж олонхийн эрх ашиг, маргаашийн хувь заяаны төлөө тэсвэр тэвчээр, хүлээцтэй байж, сэтгэл хөдлөлөө хянах нь зүйтэй болов уу.

                                                                                  сэтгүүлч З.Нэргүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [192.82.71.xxx]

    Уншаарай

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?