УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨРИЙН АХАЛСАН ТҮР ХОРОО ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны дарга нар, намуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ Улсын Их Хурал бүрдэж, Байнгын хороодын дарга нарыг сонгож баталсантай холбогдуулан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батласан байна. 

Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулан гишүүдэд нь
1.       Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун,
2.      Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат,
3.      Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ,
4.      Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал,
5.       Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, 
6.      Улсын Их Хурлын гишүүн,Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, 
7.      Улсын Их Хурлын гишүүн,Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, 
8.      Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн,
9.      Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт,
10.   Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар,
11.   Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен,
12.   Улсын Их Хурлын гишүүн, Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар,
13.   Улсын Их Хурлын гишүүн, Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд,
14.   Улсын Их Хурлын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Тус Түр хороо 11 дүгээр сарын 3-нд хуралдаж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?