АРХИ, АМЬДРАЛЫГ ЧИНЬ УУНА

Сэтгүүлчийн үг

          Өнгөрсөн оны байдлаар дэлхийн хэмжээнд жилд 3 сая, минутад 6 хүн энэхүү ундаанаас болж нас баржээ. Манай улсад спиртын 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ:

2019 онд 8.5 литр,

Шар айрагны хэмжээ:

2019 онд 28.8 литр болж, нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигджээ.

Архи, согтууруулах ундаа нь нэг төрлийн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис юм. Сэтгэл зүй, биеийн хувьд архинаас хамааралтай болохыг архинд донтох өвчин гэнэ. Уг өвчин нь өөрт тохиолдсон зовлон бэрхшээлийг хөнгөвчлөх, наргиан цэнгээнд дурлах, бусдын нөлөөнд автах замаар эхэлдэг. Улмаар архи, согтууруулах ундаанд бие махбод нь дасан зохицож, нэхэж эхлэх ба амьдралын хэмнэлийн нэг хэсгээ болгож эхэлдэг байна. Өвчний хүнд шатанд эрүүл мэнд, эдийн засгийн боломжоо үл хайхран архи согтууруулах ундааг их хэмжээгээр үргэлжлүүлэн хэрэглэх, худал хэлэх, зан ааш огцом өөрчлөгдөх замаар нийгмийн харилцааны хандлага, хэв маяг нь хармсмаар дүр төрхийг бүрдүүлдэг ажээ.

Архи, согтууруулах ундаа Таны эд эрхтэнүүдийг яаж хөнөөдөг талаар:

-Тархи- Зан төрхийн өөрчлөлт илэрч, сэтгэл гутрах, ой санамжаа алдах шинж илэрнэ.
-Мэдрэл- Хөл гар чичрэн мэдрэлийн ширхэгээр өвдөж тэнцвэр алддаг.
-Зүрх- Судсыг өргөсгөн, цусны эргэлтийг ихэсгэж, зүрхний ачааллыг нэмэгдүүлнэ. Архины задралаар үүсэх цууны хүчлийн нөлөөгөөр зүрхний булчингийн эд эс гэмтэнэ.
-Уушиг- Халдвар эсэргүүцэх чадвар суларч, ханиаданд өртөмтгий болж хатгаа тусах эрсдэл нэмэгдэнэ.
-Элэг- Уусан архины 90% нь элгэнд задарч, исэлдэлтийн үр дүнд үүссэн бодис нь элгийг гэмтээдэг тул элэгний хатуурал өвчинг үүсгэдэг.
-Ходоод- Хүчлийг ихэсгэснээр ходоодны салст бүрхэвч шархалж ам залгиурын хорт хавдар архаг архичдад илүүтэй тохиолддог.
-Нойр булчирхай- архаг үрэвслийн 80% нь архины гаралтай байдаг.
-Бөөр- Шээсний ялгаралт ихсэж шингэнээ алддаг. Бөөрний судас гэмтсэнээр бөөрний гаралтай даралт ихсэх болон шээс хаагдах, чулуу үүсэх зэрэг хортой үр дагавартай. 


Эдгээрээс гадна жирэмсний эхний 3 сард согтууруулах ундааны аль нэг төрлийг 1-2 удаа хэрэглэхэд л урагт сөргөөр нөлөөлж, архины хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэлтэй. Ийм хүүхэд нь оюуны болон өсөлтийн хоцрогдолтой, хараа сонсголын болон гол эрхтэнүүдийн гажигтай төрдөг.

Иймд, хүн бүр архи гэгч ундаанаас татгалзъя. 

                                                            Сэтгүүлч З.Нэргүй


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.24.xxx]

    Хөл хориотой үед монголчууд архи уухгүй, баар саванд орохгүй болж л байна.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?