ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР РИО ТИНТОГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Туркойз Хилл Ресурс” компани өөрийн толгой компани “Рио Тинто” –гийн эсрэг арбитрын шүүхэд нэмэмжлэл гаргажээ. “Рио Тинто” нь тус компанийн  50.6 хувийг эзэмшиж, “Оюутолгой” төслийг удирддаг гол хөрөнгө оруулагч билээ. Харин “Туркойз Хилл Ресурс” нь “Оюутолгой ХХК”-ийн 66 хувийг эзэмшдэг бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг.“Рио Тинто” компанийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал дээр санал зөрөлдсөний улмаас арбитрын шүүхэд өгчээ.

Оюутолгойн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарласан. Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

Иймд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаагаа есдүгээр сард мэдэгджээ. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд 500 сая ам.доллараас цааш нэмж өр тавихгүй, үлдсэн санхүүжилтийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөхийг “Туркойз Хилл Ресурс” компанид үүрэг болгосон байна. Харин “Туркойз Хилл Ресурс”-ийн зүгээс энэ нь “Рио Тинто” дээрх өрийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсон ч үүндээ хүрэхгүй байна гэж үзээд арбитрын шүүхэд хандаж байгаа аж. Арбитрын шүүхийн ажиллагаа 3-5 сарын хугацаанд хаалттай явагдах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    klkm [105.112.124.xxx]

    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?