ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ЖАК МАГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗОГСООЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-05 03:03

Сэтгүүлчийн үг

Хятадын тэрбумтан Жак Магийн “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани “Ant Group” энэ долоо хоногт хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалж эхлэхээр төлөвлөж байсан юм. Гэтэл Хятадын Засгийн газрын төлөөлөгчид “Ant Group”-ийн удирдлагуудтай уулзсаны дараа дээрх төлөвлөгөөг зогсоож байгаагаа мэдэгджээ. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр Шанхай болон Хонгконгийн хөрөнгийн биржүүдээс нийт 37 тэрбум ам.доллар босгож, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO ажиллагаа болох байв.

“Ant Group” нь гар утасны төлбөр тооцооны үйлчилгээ, онлайн зээлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Жак Ма энэ компанийг санхүүгийн компани биш, технологийн компани гэж харах ёстой хэмээн тайлбарладаг. Харин Хятадын Засгийн газраас санхүүгийн компани гэж үзсэн учир шалгуураа өндөрсгөжээ. Ийнхүү Жак Магийн том төлөвлөгөө цуцлагдсанаар “Ant Group”-ийн хувьцааг худалдаж авахаар захиалга хийсэн хөрөнгө оруулагчдын гурван их наяд ам.долларын захиалга ч цуцлагдаж байгаа юм. Хятад болон Хонгконгийн хөрөнгө оруулагчдын оруулах гэж байсан энэ мөнгө нь Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгө юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-05 03:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    polk [105.112.124.xxx]

    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?