УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 170 ТЭРБУМ БАЙГАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-27 02:17

Сэтгүүлчийн үг

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зөв гэж үзжээ. Учир нь Дэгийн тухай хуулиар нэг асуудлаар хоёр хууль өргөн барьсан тохиолдолд хууль санаачлагчид концепцийн хувьд нэгдэж буй бол хамтатгаж, үгүй бол буцаадаг журамтай. Энэ талаар болон бусад асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Аймгуудад төсөв харилцан адилгүй төсөв хуваарилсан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэж байна. Бүлэг дээр энэ асуудлыг ярьсан уу?

-Намын бүлэг есөн сарын сүүлээр улсын төсвийг 21 хоног хэлэлцсэн. Хөрөнгө оруулалт тэгш бус байна гээд байгаа нь 2021 оны асуудал биш. 2019, 2020 онд өндөр тусгагдсан нь 2021 онд үргэлжилж яваа учраас Хэнтий, Увс гээдт зарим аймгийн төсөв өндөр харагдаад байгаа юм. Энэ жилийн төсөвт шинээр хөрөнгө оруулалт бараг л тусгаагүй. Улсын хэмжээнд нийт шинэ хөрөнгө оруулалт 170 тэрбум байгааг Сангийн сайд аль болох ялгаваргүй хандаж хуваасан байна гэж харж  байгаа.

-Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн хувьд хөрөнгө оруулалт хэтэрхий бага байна гэсэн асуудлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхэд шаардлага тавина гэж байсан. Энэ асуудлаар бүлэг дээр ярилцав уу?

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын талаар яриагүй. Нийслэл бол төсөв төвлөрүүлдэг субекьт. Улсын хэмжээнд таван аймаг, нийслэл улсад төсөв төвлөрүүлдэг. Товчхондоо, нийслэлийн хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй орлогын төвлөрөлт өндөр байна. Багасгаж өгөөч гэсэн саналыг нийслэлээс сонгогдсон гишүүд ярьж байгаа. Төсөв дээр Төсвийн байнгын хорооны Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан олонх цөөнхөөс орсон 15 гишүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Яригдаж буй асуудлыг ажлын хэсэг судалж байгаа. 11 дүгээр сарын эхээр УИХ, УИХ дахь намын бүлгээр хэлцэгдэнэ.

-Малын хөлийн татварыг авах тухай хуулийн төслийг хойшлуулсан байсан. Шалтгаан нь юу юм бол?

-Хойшлуулаагүй. Малын тоо толгойн тухай хуулийн төсөл, 2021 оны улсын төсвөө дагаж орж ирж байгаа. Улсын төсөвтэй хамт хэлэлцэгдэнэ. Төсөв дагасан, эрүүл мэнд, биеийн тамир, малын тоо толгойн гээд тав, зургаан хуулийн төсөл бий. Хэлэлцэх эсэхээ шийдчихсэн. Энэ долоо хоногоос байнгын хороодоор хэлэлцэнэ.

-Түүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу хууль хүчний байгууллагуудын удирдлагыг өөрчилж болох эрх зүйн орчныг хүчингүй болгоё гэдэг дээр бүлэг санаг нэгдсэн гэж ойлгож болох уу?

-Шүүхийн хуультай хамтатгаж шийдэх боломжтой гэж үзсэн. Засгийн газар Шүүхийн тухай багц хуулийг өргөн барихдаа шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр өөрчилдгийг болиулах хуулийн төсөл өргөн барьсан.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-27 02:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    uyhgt [105.112.124.xxx]

    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?